Америкийн шилдэг дээд сургуулиудад apply хийх буюу элсэх өргөдлөө явуулах нь; Үндсэн мэдэгдэхүүн
11:16 AM

Harvard Yard-ын ойролцоох оюутны байрнууд
   Энэхүү нийтлэлийг Америкт сурна гээд шийдчихсэн юм уу сурах талаар эргэцүүлэн бодож байгаа боловч яаж сургуульдаа орохоо сайн мэдэхгүй байгаа хүмүүст зориулж байна. Америкийн сургуулиудын элсэлтийн талаар, мөн тэтгэлэг хэрхэн олох тухай ерөнхий ойлголттой болох гэсэн хэн бүхэнд ч бас сонирхолтой байх байх аа. 
   Америк дахь сургуулиудын элсэлтийн гол онцлог нь хүүхдүүдээ сонгон авах шалгаруулалтых нь бүхэлчилсэн (holistic) шинж чанарт оршино. Энэ нь шалгаруулалтанд аливаа нэг үзүүлэлт - тестийн  оноо, дүн, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, ярицлага г.м. - дангаараа хүүхдийг элсүүлэх эсэхийг шийддэггүй, харин бүх үзүүлэлтүүд нэгдэж байгаад хүүхдийн хувь заяаг тодорхойлдог гэсэн үг юм. Тэгэхээр дан ганц "тасархай" тестийн оноо юм уу, сургуульдаа авч байсан онцууд шилдэг сургуульд ороход хангалтгүй байх нь ээ. 
  Үүнээс гадна, Америкийн их дээд сургуулиуд гадаад дотоодын хүүхдүүдэд сурагчийн санхүүгийн байдлаас хамааран тэтгэлэг өгдгөөрөө бусад орнуудын сургуулиудаас ялгаатай. Гадаадын сурагчдад тэтгэлэг олдох нь дотоодын хүүхдүүдэд олдохоос хавигүй хэцүү боловч үнэхээр чадалтай, сайн хүүхдэд бол мөнгөний асуудал бараг огт гарахгүй гэж хэлж болно. Жишээлбэл Америкийн хэд хэдэн сургуульд жилийн 60 000$-оос бага өрхийн орлоготой айлын хүүхэд тэнцчих л юм бол бүх зардлыг нь (сургалтын төлбөр, байр хоолны мөнгө, онгоцны билетний үнэ) сургууль нь даадаг жишиг бий. Цөөнгүй Монгол сурагчид ийнхүү тэтгэлэг аваад Америкт сурч байна.

 Одоо сургуулиуд голчлон ямар үзүүлэлтүүд дээр тулгуурлан элсүүлэх хүүхдүүдээ сонгодгийг тайлбарлаад тэтгэлэг хэрхэн олох талаар бичих болно.

  • Шалгалтууд
   Элсэлтийн процессд эзлэх жингээр нь хувьчилбал ойролцоогоор 30-40% болно. Монголчууд бидний эртний танил, TOEFL, IELTS-ийн шалгалууд нь Америкийн "энгийн" дээд сургуулиудад төдий их тэтгэлэг авалгүйгээр ороход хангалттай боловч шилдэг сургуулиудад, их хэмжээний тэтгэлэг аваад оръё гэвэл SAT Reasoning Test (эсвэл ACT) гэх шалгалтыг бас өгөх хэрэг гарна. Энэ нь TOEFL-ийн (эсвэл IELTS) шалгалт зөвхөн хэлний мэдлэгийг л шалгадагтай холбоотой. iBT TOEFL дээрх 100 оноо нь тухайн хүнийг Англи хэлэндээ сайн гэдгийг л харуулна уу гэхээс өөр мэдээлэл өгч чаддаггүй. Харин SAT нь тоо бодох, сэтгэх чадварыг шалгаад сургуулиудад өргөдөл гаргагчийн, нэг ёсондоо, оюуны "потенциал"-ыг харуулдаг. Тиймээс TOEFL дээр сургуулийнх нь шаардаж байгаа босго оноонд хүрчихэд л хангалттай байдаг бол, SAT дээр аль болохоор л өндөр оноо авах хэрэгтэй байна. Энэ хоёр шалгалтаас гадна бас зарим сургуулиуд SAT Subject Test буюу хичээлээ сонгоод өгдөг SAT шалгалт өгөхийг шаардана. Энд нь 20 төрлийн хичээлийн Subject Test-ээс 2-ийг нь сонгоод сайн өгчихөд хангалттай.
  • Эсээ
   Элсэлтийн процесст эзлэх жингээрээ шалгалтуудтай бараг эн тэнцүү. Шалгалтууд нь хүүхдийг тоон "механик" утгаар илэрхийлдэг бол эсээ нь хүүхдийн өргөдөлд "амь оруулж" түүнийг бусад хүүхдүүдээс ялгаж өгөх гол зүйл нь болно. Бусад хүүхдүүдээс онцгойрч харагдах нь нийт 30 000 гаруй өргөдөл гаргагчдаас 6%-ийг нь л сонгож авдаг Харвард шиг сургуульд тун чухал. Эс тэгвээс өргөдөл чинь өндөр оноотой арваад мянган хүүхдүүдийн өргөдөл дунд замхраад л мартагдчихна. Хэрвээ шалгалтын чинь оноонууд бас төдийлөн сайн биш байгаа бол сонирхолтой бөгөөд өвөрмөц эсээгээр оноогоо "нөхчих" боломжтой.
  • Дүн, багш нарын тодорхойлолт, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсон байдал, тэмцээн уралдаан г.м.
   Үлдсэн 30-40% нь ерөнхийдөө дээр дурьдсан зүйлсээс хамаарна. Дүнгүүд 9-11-р ангид C-гүй, ихэвчлэн A байхад болоод явчихна.
  Багш нараас авах тодорхойлолтууд нь Монголд бичээд заншсан тодорхойлолт шиг ("Болд нь Улаанбаатар хотод 1992 онд төрж, 4-н настайдаа цэцэрлэгт орсон ... Болд манай тэргүүний сурагч ...") байж болохгүй! Аль болох чамайг хувь хүн талаас нь ямар вэ гэдгийг харуулсан, өргөдлийн чинь өөр газар байхгүй, зөвхөн багш хүний орж харах зүйлсийг бичвэл тодорхойлолтын хэрэг сая нэг гарна.
   Мөн коллежүүд, хичээлээ хийгээд байхаас гадна нийгмийн идэвхтэй, удирдагч, дугуйлангаар өөрийгөө байнга хөгжүүлж байдаг, эсвэл спортоор хичээллэдэг хүүхдүүдэд дуртай. Энэ нь нэлээд чухал бөгөөд зөвхөн хичээлээ хийгээд суудаг хүүхдийн сургуульд орох магадлал эрс буурна.
   Мэдээж төрөл бүрийн тэмцээн уралдаанд байр эзэлж байсан бол тэр чинь тус болно. Тэмцээн нь улсын, эсвэл олон улсын хэмжэнийх бол бүр сайн.
    Эдгээрээс гадна өөр ямар ч зүйлийг өөрийгөө илүү таниулахын тулд ашиглаж болно. Төсөл зохиосон байх, ажил хийдэг байх, өвөрмөц хоббитой байх гээд л зөндөө зүйлээр өөрийгөө бусдаас онцгойруулах боломжтой.
  • Тэтгэлэг
   Америкт элсэж ороход хамгийн хэцүү сургуулиуд нь хамгийн баян байдаг болохоор их тэтгэлэг өгдөг бол, элсэж ороход илүү амар сургуулиуд нь тэтгэлэг өгөх бололцоо багатай байдаг. Тэгэхээр ерөнхийдөө тэтгэлэг олоход хэцүү гэж хэлж болно. Гэхдээ хичээвэл боломж мэдээж зөндөө бий.
   Мөн урьд дурьдсанчлан тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо ихэнхдээ дүн, шалгалтын оноог биш өрхийн орлогыг харгалзана. Жилийн 200 000$-оос дээш орлоготой айлын хүүхдэд тэтгэлэг бараг өгөхгүй бол 60 000$-аас доош орлоготой айлын сурагчид бол бүх зардлыг нь төлөөд өгчихнө.      
  Гэхдээ энэ нь элсэгчдийнхээ мөнгөний бүх хэрэгцээг хангана гэсэн (100% of need met) сургуулиудад л зөвхөн хамаатай. Ийм сургуулиуд Америкт нэлээд олон байна.
   Үүний дээр бас Need-blind болон Need-aware гэсэн тодотголтой сургуулиуд байна. Need-aware сургууль нь тухайн сурагч хэр их мөнгө төлж чадахыг нь харгалзаж үзсэний үндсэн дээр сурагчийг элсүүлэх эсэх шийдвэрээ гаргадаг бол Need-blind сургуульд тухайн сурагч хэр их мөнгө төлж чадах нь сонин биш байдаг бөгөөд аль болохоор хамгийн шилдэг хүүхдүүдийг л сонгож авахыг боддог. Харамсалтай нь, гадаад хүүхдүүдэд Need-blind байдаг хэдхэн л сургууль байгаа ба тэдгээр нь Америкт элсэн ороход хамгийн хэцүү сургуулиудын тоонд орно.
   Энэ нийтлэлд бас элсэлтийн процесс жил бүрийн 9-р сарын үеээс эхлээд 12-р сарын төгсгөл хүртэл явагддагийг хэлэх хэрэгтэй байх. Энэ хэдэн сарын туршид өргөдлөө бөглөөд дуусгачихвал сургуулиуд руугаа явуулчихаж болно. Харин тэтгэлэгт (financial aid) хамрагдах өргөдлөө ихэнх сургуулиуд 2-р сар болтол хүлээн авдаг.

   За, ингээд ер нь Америкийн сургуулиуд руу элсэн орох талаар ерөнхий ойлголттой болсон байх гэж найдаж байна. Цаашид энэ нийтлэлд дурьдагдсан зөндөө сэдвээр дэлгэрэнгүй бичих байх. Тэр болтол асуух зүйл байвал сэтгэгдэл үлдээх хэсэгт асуултаа үлдээчихэж болно шүү. 




58 сэтгэгдэлтэй:

boko2627 said...

hey, niitlel ih taalagdlaa. bi ih surguuliin application process-iin talaar asuult asuusan olon humuustei tulgarch bsan, yalanguya USA, Australia geh met ornuudad. tiimees USA-d blind helbereer selection hiideg 'bayan' geh ih surguuliudad yamar surguuliud orohiig helj ogooch. oortoo ch bas nz nohoddoo zoriulj medeh gsn um.

Билгүүн said...

Гадаад хүүхдүүдэд одоогоор энэ хэдэн сургууль л Need-blind байгаа байх.
Harvard University
Princeton University
Yale University
Dartmouth College
Massachusetts Institute of Technology
Amherst College
Williams College

Билгүүн said...

Гэхдээ бас Need-blind биш мөртлөө зөндөө их тэтгэлэг өгдөг сургуулиуд байгаа шүү.

gerel said...

hi, uuriihuu herhen tetgeleg awsan talaaraa iluu delgerengui nariin bichvel uneheer hereg bolohoor bn aa. SAT, IBT geel yurunhii shaardlaguudiig hun bur l barag medej bga. ter bagsh nariin bichdeg todorhoilolt bol uneheer unen, bid nar am bul 4, teden on surgulid orson...geel bichdeg, yurunhiiduu ene metchilen mgl-chuudiin material burduuleh, yalanguay essay application etr deer yun deer anhaarah etriig helj ugvul zugeer bn. yagaad gevel bid chini zarimdaa tes hundlun setgedeg humuus shuu dee kkk

Choco said...

Маш их хэрэгтэй , сайхан блог байна. Олон хүүхдэд ач тусаа өгөх байх даа.. Цааш нь түгээн дэлгэрүүлмээр санагдлаа хэхэ.

Билгүүн said...

gerel-д,
Ер нь цаашдаа бүгдийх нь талаар бичнэ байх аа. Монголоос apply хийхэд гардаг анхаарах зүйлсийн талаар бас илүү их бичихийг бодно.

Choco-д,
Баярлалаа. :)

uemaa said...

баярлалаа. маш их хэрэгтэй мэдээллүүд олныг агуулсан байна. Боломжтой бол өөрийнхөө хэрхэн тэтгэлэг авсан талаар үйл явц болон харвардынхныг гайхуулж бүтэн тэтгэлэг авах болсон эссенийхээ санааг бичээч pls????
uemaa g.uemaa@yahoo.com

coral said...

hi! how are you?
I'm planning to study in the USA in fall 2011
but i'm starting on application procedure only now. It is a little bit late, right ?
and i want to ask a lot of questions from you??
is it okay? or am i hindering you?
If it's not much trouble, please add me to your messenger. My ID: coral_pearl@yahoo.com

and thank you for starting such a useful blog!!
you're our mongolia's future and it is shining!!!

Mercy said...

Хэрэгтэй мэдээллүүдтэй гоё блог байна. Амжилт ^^

namiko said...

Энэ бүх мэдээллийг оруулж байгаад өөрт чинь маш их баярлалаа. Америкруу суралцах хүсэлтэй над шиг олон залууст их хэрэг болж байгаа гэж бодож байна.
Тэгээд өөрөөс чинь асууж лавлах зүйл их байна л даа, хэрвээ боломжтой бол msg-ртээ add хийж болох уу?
Mine is namiko_g@yahoo.com

BuBu said...

Busdiin toloo tsag zav gargan iim zuil bichij bgad chine talarhaj bn.

batuanu said...

goy blog bn
bayrlalaa bubu.t sanal 1bn
amjilt ilvv ihg hiigere bayrlalaa
bs amjilt

mhs.bodik said...

Яасан сайхан юм бэ? Монголоор дүүрэн ийм залуучууд бий болчихвол энэ 3 шахам сая хүнтэй Монгол улс маань юухан байхав ээ дороо л хөгжнө. Үүнээс гадна блог чин их таалагдлаа над шиг Америк руу яваж сурах сонирхолтой хүмүүст маш хэрэгтэй мэдээлэл байна. Би одоо 11 анги гэхдээ 16 настай энэ тэтгэлэгт хамрагдах маш их хүсэлтэй гэхдээ нас харгалзахгүй биз дээ??? Тэгээд бас бус зүйлийг асууж лавламаар байнаа. Хэрвээ та 1 ч гэсэн яах учираа олохгүй явж байгаа хүүхдэд тусламаар байвал адд хийгээч..! mhs.bodik@yahoo.com

Khuslee said...

Маш их хэрэгтэй мэдээлэл өгч байгаад баярлалаа.
Би анагаахад сурдаг л да энэ чиглэлээрээ америкт суралцахыг үнэхээр их хүсдэг. Гэвч анагаахынхаа чиглэлээр тэтэглэгт хөтөлбөр бас сургуулиудын талаар мэдээлэл ховор байдаг. Ер нь Харвард-д анагаахын чиглэлээр монгол оюутан сурдаг уу? Би энэ талаар хэрхэн мэдээлэл авч болох вэ? Надад туслаач.

boldoo_hp said...

Ene blog ih heregtei tsag hemnesen blog boljee erunhii medeeleliig endees tuwuggui avch boloh yum bna bilguun dee mash ih bayarlalaa mongoliin myanga myangan zaluuchuud tanii ugch bgaa ene medeeleld setgel hangluun baigaa gedegt itgeltei baina. Do your best good luck ^_^

Tuguldur said...

Herev jamt bolomj bval uuriin bichsen essay g oruulj bloh uu?

Уламмандахын Билгүүн said...

Khuslee-д
Урьд нь сурж байсан байж магадгүй юм. Одоо ямар ч байсан байхгүй байх. Анагаахаар сурна гэвэл заавал мастераас л эхэлж сурна. Гэхдээ Америкийн анагаахын сургуулиуд гадны оюутнуудад тэтгэлэг маш бага өгдөг.

boldoo_hp-д
Баярлалаа.

Tuguldur-д
Эсээгээ тавих боломж алга. Уучлаарай. Гэхдээ интернэт дээр жишээ болгоод харж болох зөндөө эсээнүүд бий. http://www.internationalstudent.com/essay_writing/college_essay.shtml
Бас удахгүй application essay бичих тухай бичлэг энд тавина.

erka said...

Hi. Thank you very much fo your info. For a person who received 7.5 in Ielts is there any chance he could possibly study in the US?

lkhagi_love said...

hi.. ehleed chamd bayrlala.. ther bi odo 1r kvrs mongold surch bga.. bi odonos ehled chini bichsen tuluvluguni daguu beldej dara jil application aa buglunu gj tuluvlulu ghd ,, mini hugatsa arai oroitsnu gv yu gdgiig l medmer bn ... odons ehelj boloh bolu?

lkhagi_love said...

tgd bas hervee boloh bol.. bi collegeru yavulhu ? isvel shuud baklavr da yavuulhu? eniig sain oilgohkuin

Bibu said...

sain bainuu? chinii blog mash ih taalagdlaa. Ooroo goy surguulid tetgeelg awad zogsohgui busaddaa bolomjuudiig taniltsuulj bgaa chin uneheer sain hereg bnaa.Tegeed neg zuil todruulj asuuh gesiin.. Bacheloroo computereer sursan hund Business administration-r mastert surah bolomj her baidag bol? Mergejil solij mastert surahad tetgeleg oldoh naidvar bas her bol? geel ooroo surguuliudiin site orohoor bolhoorgui yum bichsen bhiin gehdee yag gazar deer baidal yamar bdgiig medehgui bolhoor... za zaw garhaaraa hariu bicheerei...

monster said...

hi, herw MIT Princeton Stanford metiin surguuluudad tetgelg awkuger apply-dval hir hetsuu ve? bas yun deer anhaarwal zugeer ve? bas bi surguuluudad apply-dah talaar yamar ch anhnii medegdehuungui gar baigaad baina l daa. required toefl score eswel SAT ene teriig n haaanaas harhuu ene ter geedl...

Anku said...

Yustoi mundag bugdeeree

Bid udku hussen surguuliuddaa delhiin hemjeenii bolovsrol ezemshne gdgt itgelte bna. ;D

munkhtaivan said...

bayrlalaa goe niitlel bn. asuultuudnha hariult g awch chadlaa. urgeljuulen sonirholtoui medeelel tawiarai. amjilt

Bat Amarbat said...

Mash ih bayarlalaa minii duu. egch in mash ih medeelel chinii blog-s medej avlaa. chamd surlagiin unduruus undur amjilt husie.

Uran said...
This comment has been removed by the author.
Батболд said...

chi SAT heden onoo avch HArvardad orson be? plz

Solo said...

SAT deer 2300, IBT TOEFL 117 avsan geed yariltslaga baisan sonin deer

OYUKAAAA said...

MONGOLIIN IH SURGUULID 2 JIL SURCHAD SAT IBT TOEFL GH SHALGALTUUD OGCH HARVARD STANFORD ZEREG SURGUULIUDAD APP-AA YAWUULD 3DAH JILEES NI SURCH BLH UU ER NI

solongo batsaihan said...

sain uu?
architecture-iin chigleleer her ih tetgeleg ugdug bol?

Onon Ayumi said...

hi Bilguun,yunii umnu chamd bayar hurgii uuruu uuriigoo bayarluulj husej bsan yumaa buteehed yamar goe geech.Uchirn bi gedeg hun bodhoos tsaashgu l hun baina.kk yaj muruudulduu hureh tuhai huwaaltsaarai,
bi yapon hel uzej bsan angli hel medehku bur ehneesn suraad tetgeleg awj hezee neg udur MIAT niseh ongotsnii buudlaas nishiig muruuddug

Onon Ayumi said...

zuwluguu uguh bas tetgeleg awah asuudlaar nadruu e mail bicheerei (^_^) onohoi@yahoo.com

Tsengel Naranbat said...

Hi IBT toefl ITP toefl-iin yalgaag helj uguuch

Gombosuren Batsaikhan said...

uuchlaarai tegeed yaaaj suriguultaigaa gol n holbogdoh yum be?

nandintsetseg said...

goe uymaa. Bi ch gesen Americt suraltsah hvseltei ilvv goe goe medeelel baiwal bicheerei

nandintsetseg said...

bi esseygee bichih gesen neg l bolj ogdoggvi.ooroo yamar sedewtei essey bichsen be.bichsen esseynii jishee haruulj boloh uu gehdee surguulid tentssen essey

Byambasuren Altantuya said...

sn bnuu tand ene udriin mend hvrgie
ih heregtei goy medeelel bn aa bi yg talaarh medeelel awah gd ih udaan hailaa. herwee bolomjtoi bol ene talaar ilvv ih zvil lawlaj medmeer bn
herew zowshoorwol atta_bmb@yahoo.com oor holboo bariach ee gj guih gsn yum aa

Munkhtsetseg Bayarmagnai said...

Vnetei tsaga huwaaltsan medeelel ugsund mash ix talarxaj bn. tsaashdiinx ni ajil vilsed ni undruus undur amjilt xvsie.

Boloroo Munkhbat said...

SAIN Bnuu.yunii omno husel moroodoldoo hotlogdson ch uchiraa olohgui olon huuhded tusalj heregtei medeelleer hangaj bgaad bayrlalaa gj helmeer bn. oor olon heregtei medeelel oruulaarai ^^
ihenhdee surguuliud ymar mergejleer tetgeleg olgoh sonirholtoi bdg wee.yr n marketing udirdlaga,eswel setguulzuin chigleleer ymr surguuli bdg wee.yr n ene mergejluudeer tetgeleg awah bolomj her baidag bol. mon magistriin chigleleer suraltsah talaar medeh gsn yum bayrlalaa

batbayr ganchimeg said...

Sainuu. Uneheer heregtei blog bna. Asuuh zuil ih bna.
bganchimeg88@gmail.com -r holbogdoh bolomjtoi yu. Please

lkhagvasuren said...

Маш их Баярлалаа
Та өөрөө Харвардад ямар мэргэжлээр сурж бгаа вэ

sanchir Boldbayar said...

сайхан блог байна мөн асуух зүйлс байнаа өөрийнхөө хэрхэн бэлтгэж орсон тухайгаа хэлж ярьж өгөөөч

tungaa mon said...

Sain bnu ? Tetgelegeer Mastert surahad SAT, GMAT uguh shaardlagatai yu ? Bayrlalaa.

Anonymous said...

sain bnu bi odoo 10r angid orno tani shig iim goe surguulid surahiig husej bna odoo end Jet geed surgaltand yvah gej bgaa ene surgalt ni TOEFLiin shalgaltiig avdag tgeed bi surguulid orohdoo heddugeer angiasa ehelj yvah ve ? SAT shalgaltiig ni haana yaaj ymar zamaar ali site-aar uzej sudlah ve ? goe medeelel tavisand bayarlalaa

Tegshee MEXX said...

Би Муис-д 3р курсд сурдаг компютер програм хангамжын чиглэлээр сурч байгаа тэгээд магистераар Америкд сурах маш их хүсэлтэй тэр дундаа Stanford-ийн их сургуульд сурах бүр их хүсэлтэй энэ сургуульд магестараар сурахын тулд SAT TOEFL гэсэн шалгалтуудыг өгсөн байхад болох уу ер нь Stanford сургууль need blind у ?

enkhbaatar enkhzaya said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Харвардын Их сургуулийн богино хугацааны сургалтын талаар хэлж өгөөч

Anonymous said...

Баярлалаа. Чи үнэхээр мундаг юм аа. Чамд Амжилт хүсье. тэгээд асуух зүйл байна. зав гарвал хэлж өгч туслаач
Энэ бүх зүйлс магистрт бас хамаарах уу?
энэ жил сургуулиа төгсөх юм л даа. тэгэхээр хавраас бэлдэж эхэлж болох бх тм үү?
БАЯРЛАЛАА

Anonymous said...

Миний хувьд нийгмийн идэвхи, элдэв олон нийтийн ажилд оролцож байсан түүх байхгүй юм байна, бас биеийн тамир спортын арга хэмжээнд ч орж байгаагүй. Энэ тал дээр сул талтай хүн тэтгэлэг авна гэж худлаа юу? Энийг хэрэг болдог гэж мэдсэнгүй л явсаар өнгөрч дээ. Сүүлд хэрэгтэй гээд хэлээд өгчих хүн олдоогүйн бхда. Тэхдээ надад бусад зүйлсээ сайн хийвэл найдлага байгаа болов уу? юу гэж бодож байна

Anonymous said...

unheer heregtei blog bnsht humuus bilguun mundag geedl yariad bdag bsniig toohku bsan chin unheer l mundag yum bn. Dongoj say l medlee. Huuhed bolgond tuslah geedl ih heregtei medeelel zovlogoo oruulsan bna mash ih bayarlla. Gehdee zarim negen yum asuuj bgaa huuhduuded handaj helhed oorsdoo joohon sudlaachdee buh yumaal (zarim ni bur ooroos chin shaltgaalah yum bhad) Bilguuneer hailgulaadl bhiin. Hedii Bilguun turshlagatai bas asuultand hariulii gej bichsench zarim ni bitgii hetruuleed baildaa. Eron l oorsdoo sain sudlaldaa Bilguun ooroo ch gsn ih l sudlaj hudulmurloson bgaasht

Anonymous said...

bayarlalaa.

Anonymous said...

snu. bi odoo 1-r kursiin oyutan. odoo toefld beldj bga. ene onii suuleer surguuli ruuga orgodoloo bicheed buh beltgelee hangaad 3-r kursdaa oroh jil buyu 2016 onii namar surguulidaa orchn gj tolovloj bga ym l da. tgd gadaadad ochvol butsaad 1-r kursdaa suuna gsn ug. ingj surch bgd ochvol gadaadiin surguuliud avah boluu. zaabal ahlah surguuliin togsoh angiin suragch bh estoi yu.

nancy john said...

This is important to remember while you are browsing IELTS or TOEFL preparation course, if you are planning on applying for citizenship or collage and intend to use your results as an entry requirement.

TOEFL score

zul zulaa said...

yahoo haygaa ogooch

Anonymous said...

ene blogiig chin erthn olsn ch bloosoi

Аминцог Ариунжаргал said...

сайн байнуу билгүүн ахаа танаас ганц хоёрхон юм асуух гэсэн юм аа та цаг зав гаргаад энэ асуултанд минь хариулаад өгөөч тэгэх үү?? гуйя би одоо 10р анги 1-10 хүртэлээ онц дүнтэй төгссөн одоо 11р сургуульд суралцдаг юм аа сургуулиа төгсөөд шууд гадаадад суралцах бодолтой байна одооноос яаж бэлдвэл зүгээр вэ? та нэг тус болоод хариулаад өгөөч гуйя

D Entertainment said...

phải đợi thêm tám mươi năm nữa . Dĩ nhiên tại Bích không hải , cầm khúc của ngươi đối với sự phát triển của ta cực kỳ thuận lợi , xúc tiến thân thể ta phát triển . Ở với ngươi mười năm bằng năm mươi năm ở bên ngoài , bây giờ thực lực của ta cũng đã đạt đến thất cấp , chỉ cần cho ta thêm chút thời gian nữa , để cho ta hoàn toàn phát triển , nên biết tử tinh bỉ mông căn bản không thứ gì có thể ngăn cản .

Diệp Âm trúc chợt nói :
- Nguyên lai là như vậy , khó trách ngươi khi đó mỗi ngày đều đến nghe ta đạn cầm . Sau khoảng thời gian này , ngày nào ta cũng sẽ đến đạn cầm cho ngươi nghe , trợ giúp ngươi phát triển .

Gương mặt cương nghị của Tử toát ra vẻ tươi cười :
- Lúc thiết lập đồng đẳđồng tâm
game mu
cho thuê nhà trọ
cho thuê phòng trọ
nhac san cuc manh
số điện thoại tư vấn pháp luật miễn phí
văn phòng luật
tổng đài tư vấn pháp luật
dịch vụ thành lập công ty
http://we-cooking.com/
chém gió
trung tâm tiếng anhng bổn mệnh khế ước , ban đầu ta cũng chỉ muốn lợi dụng ngươi mà thôi , ta cũng không nghĩ rằng ngươi không chút do dự dùng lần thiết lập khế ước duy nhất trong cuộc đời mình để kết hợp với ta . Khi đó ta mới hiểu được rằng ngươi chính là người huynh đệ tốt nhất cả đời ta . Âm Trúc , thứ lỗi cho ta vì đã giấu diếm quá nhiều điều , ta cũng vì bất đắc dĩ mà thôi . Là đối tượng truy đuổi gắt gao của thú nhân , để bảo vệ chính mình , bất luận kẻ nào biết sự tồn tại của ta , cho dù là long tộc hay

حسام داود said...

شركة تسليك مجارى بالرياض
level تسليك المجاري بالرياض
افضل شركة تنظيف بالرياض
تنظيف شقق بالرياض
شركة تنظيف منازل بالرياض
شركة غسيل خزنات بالرياض
افضل شركة مكافحة حشرات بالرياض
رش مبيدات بالرياض
شركة تخزين عفش بالرياض
شركة تنظيف مجالس بالرياض
تنظيف فلل بالرياض
ابى شركة تنظيف بالرياض

Post a Comment