...Оршил, бараг л
4:08 PM

Заа нэг блог нээх шив дээ. Хэд хэдэн хүний хүсэлт дэмжлэгийн дагуу, бас өөрийнхөө бусдад туслах гэсэн (:P) удаан өвөртөлж явсан санааны үрд блогоо нээв. Одоогоор энэ тэмдэглэлийн ирээдүйн ихэнх бичлэгүүдийг Америкийн дээд сургуулиудын элсэлтийн талаар бичихэд зориулахаар төлөвлөж байна. Гэхдээ жинхнээсээ цаашид юуны талаар бичих юм бүү мэд. Ер нь над шиг сонирхлоо байнга сольж байдаг хүн энэ блогоо удаан хөтөлж чадах эсэх нь сонирхолтой л байгаа юм.
Анхны бичлэг юм хойно бас өөрийгөө танилцуулах бодол миний тархинд (гэнэт!) зурвас хийлээ. Миний нэрийг тэр дээр бичсэн байгаа. Би бас сая Улаанбаатар хотын Хобби сургуулиас гэрчилгээгээ гардаж аваад төгссөн. Үүнээс миний нас ойлгомжтой болсон байх. Болоогүй ч байсан миний нас хэнд ч хамаа байхав дээ, хаха. Гол нь өнгөрсөн 1,5 жилийн туршид Америкийн коллежид орох гэж миний бойтоглосон, тэгээд хөдөлмөр, зөндөө их аз завшаан хоёрын ивээлээр амжилтанд хүрсэн явдал юм уу даа. Одоо би цагтаа өөрийнхөө мөрөөдөөд л явж байсан Харвардад бүрэн тэтгэлэгтэйгээр (тэгтгэлэг ч яг биш л дээ; хэлэгдээд хэвшигдсэн болохоор нь ингэж бичив.) намар очиж сурах гээд бэлтгэлээ базаагаад байж байна.
Америкийн сургуулиудад өргөдөл бүрдүүлж бөглөхөд мэдэхгүй чадахгүй юм зөндөө их тулгардаг, Монголоос болохоор асуух юм гардаг, зөвлөлгөө авмаар юм их тулгардаг болохоор эдний ард гарсан юм хойно "хойч үеийнхэн"-дээ тусалъя гэж бодсон юм. Тэгэхээр ойрын ирээдүйд SAT-д бэлдэх талаар, коллежийн эсээ бичих талаар бичиж таарах байх. Өөр юмны тухай бас бичүүлмээр байвал мэйл бичиж болно шүү. За, удахгүй SAT-н зөвлөлгөө өгөх хичээл дээр уулзана гээд найдлаа.

14 сэтгэгдэлтэй:

Enkhjin's Weblog said...

SAT(gants sat ch bish gre gmat g.m) vocab er ni gadaad suragch nart tulgardag hamgiin hetsuu heseg ni gedegt sanal niileg biz. Gadaad baitugai, unagan angli heltei nohduud ch sain meddeggui ugnuudiig yaj tarhiniihaa neg bulan hiij neuronoor gagnaj baiv daa?
Zarim neg shinehen sursan hachirhaltai ug bolgonoo yarij heregledeg humuus bdag,geek. zarim ni orooniihoo hana bulan bolgond nuguu tsaasan deer bicheed naaj orhidog ch nohduud bii. Uran zohioliin nom unshij bolhiin, zohiolch maani ooriin gesen ugiin bayalagtai nuhur, ter ugee zohioldoo hed heden udaa ashiglah ni elbeg. Er ni yamar arga hereglesen be?
mongolchuudad maani US-d ih deed surguulid surhad tulgardag hamgiin tom asuudal bol angli hel, 2t surgaltiin system. ene blog olon suragch huuhduuded tusalsan ogoojtei blog boloh boltugai.
Also, congratulations to matriculating at Harvard.
hope you'll take Michael Sandel's course. Good Luck.

Bilguun said...

Баярлалаа. Би яг сүүлийн хэдэн хоног SAT-ын унших хэсгийн талаар, үг хэрхэн сурах тухай бичиж байсан юм. Сая нийтэллээ.

Маргад said...

Бүрэн тэтгэлэгтэйгээр гэж дээр бичсэн байна. Энэ талаар тайлбарлаж бичээч.

Bilguun said...

Энэ талаар бас бичнэ гэж төлөвлөж байгаа. Товчоор тайлбарлавал, тэнд сурахад хэрэгцээтэй бүх зардлаа сургуулиараа даалгаж байгаа гэсэн үг. Америкийн зарим баян коллежүүд хэрвээ хүүхэд сургуульдаа элсүүлбэл тэнд сурах, амьдрахад хэрэгцээтэй бүх мөнгийг нь гаргаж өгдөг юм.

Маргад said...
This comment has been removed by the author.
Маргад said...

Аан за бичихийг чинь хүлээж байя.
Бас хэрэгтэй мэдээллүүд өгж байгаад чинь баярлалаа

Өнөр Энхжин said...

elsegchidee anh surguulidaa elsuulehdee sanhuugiin talaar yamar ch medeelelgui baij baigaad songodog, uuruur helbel negent tencsen oyutnuudiig bayan yaduug hamaarahguigeer sanhuugiin talaarh buh ersdeliig uurdeg gesen ug l de.
er ni nileen heden surguuliud US citizend need blind bdag bolovch, international students-d 8 l bh shiv de, yavaandaa bas ihseh handlagatai baigaa.

Shijir said...

Бахархаж байна.
Амжилт хүсье.

SK.BeAt said...
This comment has been removed by the author.
batuanu said...

amjilt bilgvvnee mundag ymaa ter goy schoold surjaga bs dr n iim sxan zvilsg hvmvvst hvrgj bga
goy blog bnaa
heregt mash olon zvils bn
bayrlalaa
amjilt

Tenuulchhen said...

3 jilin omnoh bichleg uur bn shu..

O.Yuna said...

bi 9r angi bur ehnees ni bugdiig n unshij bn

Anonymous said...

Гоё юмаа 10 жилд байхад минь ингээд бичсэн хүн байсан бол...одоо ч Америкт сурахыг хүссэн хэвээрээ л байна. Магистрт бүрэн тэтгэлэгтэй сурах талаар мэдээлэл оруулж чадах уу?

Đào Quân said...

dich vu ke toan thue dich vu lam bao cao tai chinh tín
khóa học kế toán thực hành re
cong ty dich vu ke toan
dich vu ke toan tai bac ninh
dịch vụ kế toán trọn gói giá rẻ
dịch vụ kế toán tại tp.hcm
dịch vụ báo cáo thuế
dịch vụ quyết toán thuế uy
học kế toán tại tphcm
học kế toán tại cầu giấy tín
học kế toán tại long biên
học kế toán tại hà đông re
học kế toán tại thanh xuân
học kế toán tại bắc ninh
học kế toán tại bình dương
học kế toán tại hải phòng
dịch vụ thành lập doanh nghiệp trọn gói
dịch vụ thành lập doanh nghiệp tại bắc ninh
dịch vụ quyết toán thuế tại quận 5
dịch vụ quyết toán thuế tại quận 3
dịch vụ quyết toán thuế tại tphcm
dịch vụ quyết toán thuế tại quận cầu giấy
dịch vụ quyết toán thuế tại quận long biên
dịch vụ quyết toán thuế tại quận hà đông
dịch vụ quyết toán thuế tại quận thanh xuân

Post a Comment