Ном уншигчууд хямдарсныг тохиолдуулан тэдний тухай бичихдээ өөрийн сэтгэгдлээ хавсаргах нь
9:38 PM

Sony PRS-505 ном уншигч
Хэд хоногийн өмнө Barnes & Noble-ийнхон "Nook" гэгч ном уншигчаа 199$ болгож хямдруулангаа, 149$-ын арай хямд загварын уншигч бас худалдаанд гаргаад өрсөлдөгчдөө буулган авах гэж оролдов.  Нөгөөдүүл нь харин мөчөөгөө өгөлгүй, Amazon-ынхон алдарт Kindle-ээ (259$ байсныг) 189$   болгосон бол Sony-ийнхон хоёр янзын ном уншигчуудаа хямдруулаад харгалзан 169$*, 149$* болголоо. Өрсөлдөөний ачаар хэрэглэгч хожсон жишээ энд ёстой яруу тод харагдаж байна.
  Ийнхүү хямдрах ном уншигчуудыг авах сонирхолтой хүмүүс ихсэнэ гэж бодоод, Монголд зарим нэг нь зарагдаж эхэлснийг нь харгалзан, бас ном уншигч гэж их хэрэгтэй эд байдгийг аль болох олон хүнд таниулахын тулд өөрийнхөө ном уншигч хэрэглэсэн жил гармын сэтгэгдлээ уншигчидтайгаа хуваалцъя гэж бодлоо. Sony-ийн PRS-505 гэдэг ном уншигч дээрээ би тавиад ном (бүгд үнэгүй!) уншаад байгаа бөгөөд одоо бол амьдралаа түүнгүйгээр төсөөлж ч чадахааргүй болжээ. Урьдны нийтлэл дээрээ бичсэнчлэн SAT-н Шүүмлжэн Унших хэсэгт баахан ном уншиж бэлдэхдээ уншигчийнхаа ачаар л дуртай номоо интернэтээс сонгож авч уншиж байлаа.
  • E-ink буюу Э-бэх
Kindle-ийн үсгийн хэмжээний сонголт
   Ном уншигч гэж юу байдгийг анх сонсчихоод дээр нь зөвхөн ном л уншиж болдог юм байж яасан үнэтэй юм гэж бодох нь хүмүүсийн дунд элбэг. Компьютер, iPhone эсвэл iPad дээрээ ном уншаад болж байхад юунд хэрэгтэй юм гээд л. Тэгвэл сая дурьдсан бүх төхөөрөмжүүдийн дэлгэц нь гэрэл цацруулдаг тул нүдэнд их ачаалал өгдөг, удаан харж суун ном уншихад тохиромжгүй байдаг. Харин ном уншигчуудад ашиглагддаг E-ink буюу электрон бэх гэдэг технологи нь ердийн электрон төхөөрөмжийн дэлгэц шиг гэрэл цацруулдаггүй тул нүдэнд огт хоргүйн дээр үүсгэх дүрс нь хэвлэгдсэн сонингийн хуудас шиг л харагддаг юм. Тэгэхээр ном уншигч нь компьютер дээрээ олон цаг сууж юм уншдаг, эсвэл юм унших гэж байнга материалаа цаасан дээр хэвлэдэг хүмүүст их амар байна.
  • Багтаамж
   Электрон ном ойролцоогоор 500KB-1MB-ийн хэмжээтэй байхад ихэнх ном уншигчууд дор хаяж 500MB гарам багтаамжтай байдаг. Ер нь уншъя гэж бодсон бүх номоо дуртай газраа аваад явчиж  болно гэсэн үг. Гэрийнхээ номын санг тэр чигээр нь халаасандаа хийгээд авч явж болно гээд ном уншигчийг сурталчлаад байдгийн учир тэр.
  • Номны олдоц
   Монголд Англи номны олдоц муу байдгийг бүгд мэдэх биз ээ. Яг нэг ном олж аваад уншъя гэвэл интернэт орох, эсвэл гадаадаас номоо захих хэрэг гардаг. Харин ном уншигчтай болсноор интернэт дээр байгаа бараг бүх л төрлийн номыг ном уншигчид таарах формат руугаа хөрвүүлээд уншиж болно. Үнэгүй олдохгүй байгаа номыг Kindle-тэй бол Amazon-ын электрон номын дэлгүүрээс, Nook эсвэл Sony-той бол ePub форматтай ном худалдаалдаг дурын онлайн номын дэлгүүрээс худалдаад авч болдог. Саяхнаас бас GoGo.mn Монгол э-номнууд худалдаалдаг болоод байна. Гэхдээ бас электрон хэлбэрээр байхгүй номнууд цөөнгүй бий. Хэрвээ ном уншигч авахаар болвол таны уншихаар төлөвлөж байгаа номнууд электрон хэлбэрээрээ байгаа эсэхийг шалгаж үзээрэй.

  • Худалдаж авах нь

Ном уншигч худалдаад авъя гэвэл хэдэн жилийн өмнөхийг бодвол хамаагүй өргөн сонголттой болжээ. Хамгийн түгээмэл Amazon-ын Kindle, Barnes & Noble-н Nook, Sony-ийн ном уншигчуудаас эхлээд iRiver, Kobo, COOL-ER, iRex гээд төрөл бүрээрээ худалдаанд гарчихаж. Эд нараас Монголд авъя гэвэл iRiver, Smart Reader гээд уншигчуудыг TEDY дээр зарж байгаа (харгалзан 399 000₮ ба 389 000₮) бол Amazon-оос бас Kindle-ийг (189$+20$ буухиа шуудан+саяхнаас авч эхэлсэн гаалийн татвар) захиж болно. Бусдыг нь бол Монголоос албан ёсоор авах арга арай байхгүй байх шиг байна. Гэхдээ өөр ном уншигч авмаар байвал eBay-ээс бас авч болох юм. Бүх ном уншигчууд л өөр өөрийн гэсэн давуу болон дутагдалтай талуудтай тул ном уншигчаа авахаар шийдвэл бүгдийг нь мэдээж судалж байгаад авах хэрэгтэй шүү.

*Sony-ийн ном уншигчууд 7-р сарын 3-д дахин хямдрав.

17 сэтгэгдэлтэй:

Gantsaardal nadad bolomj olgono said...

Hi bi kindle-iin reader avsan bailaa gej bodohod nomnuud ni format ni taarch baival hamaagui unshih u ? esvel nomnuudaa ug readerdee taaruulj gargasan baih u?

Билгүүн said...

.Mobi гэсэн өргөтгөлтэй номыг бол шууд хийчихнэ. ePub, PDF, DOC гэх мэтийг бол үнэгүй программ ашиглан хувиргаад хийж болно.

Gantsaardal nadad bolomj olgono said...

ok tnx

comflower said...

HI! Kindle ni PDF urgutgultei ch gesen zarim neg scandsan nomnuud bdg daa, tedniig yag unshdag nom shigeer unshij boloh bolov uu? Bas math-iin nomnuud (graphic-tai, tomiyotoi) .mobi file ruu ni yag l baigaa yanzaaraa huvirdag bolov uu? Chi uuriinhuu unshigch deer iimerhuu nomnuudiig unshij uzsen uu?

Emir said...

Sony - г сонгосон шалтгаанаа тайлбарлаач ?

Miso.somi said...

hi mp shig chihewchtei hereguu tgeheer podcastuudiig sonsood yawj bolohuu mun mp3 suulgaj bolohuu? wifi-aaraa net orood nom tataj awch bno gsn uguu bi harin sn meddeggui ee hariulj tuslaach...

lulu said...

сайнуу? би kindle авах гэж байгаамаа. kindle fire 7, kindle paperwhite 2 ийн яг аль загвар нь зүгээр болоо. тэрийг сайн мэдэхгүй байнаа. жич: олон цагаар уншдаг

aniraa said...

Би саяхан http://ebook-reader-review.toptenreviews.com/ харж байгаад хамгийн боломжийн нь байна гэж бодоод mini авчихсан дэлгэцийн хувьд л асуудал гараад байх юмдаа..,

enkhbaatar enkhzaya said...

@aniraa http://ebook-reader-review.toptenreviews.com/ r yaj zahialgaa hiihvv her udj bj irdiin bol

Anonymous said...

Номнуудаа нээрээ байнга аваад явахад хэцүү хүндийг яана. Ном уншигч хэрэгтэй бас нүдэнд хоргүй гэдгийг мэдэж авлаа. Ном уншигчтай болцгооё! :)

Sukhbaatar Khosbayar said...

би солонгосын kyobo sam ийг хэрэглэдэг юм. үнэ нь 59,000вон буюу 110,000 төгрөг хавьцаа юм уу даа. Pdf, epub дэмжинэ. е-бэх технологитой 4 гв багтаамжтай. бас өөр ном уншигч апк уудийг суулгаад унших боломжтой. нэг цэнэглэчихэд 3-4 өдөр уншчихдаг юм. сэтгэл ханамж өндөр байгаа. хэрэв хэрэгтэй бол фейсбүүкээр асуугаарай.

Byambasuren B said...
This comment has been removed by the author.
D Entertainment said...

đồng tâm
game mu
cho thuê nhà trọ
cho thuê phòng trọ
nhac san cuc manh
số điện thoại tư vấn pháp luật miễn phí
văn phòng luật
tổng đài tư vấn pháp luật
dịch vụ thành lập công ty
http://we-cooking.com/
chém gió
trung tâm tiếng anhTử tinh bỉ mông sinh ra trước ta vừa mới ra đời đã bị tam tộc bí mật sát hại . Cho nên long tộc không có thần thánh cự long xuất hiện thì thú nhân cũng không có tử tinh bỉ mông xuất hiện .

Nói đến đây , trong mắt Tử lại toát ra thần sắc thống khổ :
- Sự tự tư của thú nhân chính là hạn chế lớn nhất của bọn họ . Tử tinh bỉ mông không những là bỉ mông mạnh nhất mà còn chiếm vị trí rất lớn trong lòng những bỉ mông khác . Với cái nhìn thiển cận , thú nhân căn bản không biết là không có tử tinh bỉ mông , bọn họ vĩnh viễn không có khả năng ra khỏi cực bắc hoang nguyên , vĩnh viễn không thể kháng lại long tộc . Tử tinh bỉ mông chúng ta phát triển cần không nhiều thời gian , chỉ cần trăm năm là một tử tinh bỉ mông có thể trở thành thập cấp ma thú . Nhưng để có trăm năm bình yên phát triển là giấc mộng đẹp của chúng ta . Lúc ta mới sinh thì so với những bỉ mông khác cũng không có gì khác nhau nhưng tuổi ngày một tăng , thân thể của những đứa nhỏ bỉ mông khác rất nhanh phát triển trong khi ta càng ngày lại càng trở nên giống loài người . Chẳng những thân thể không phát triển mà ngay cả tóc và con mắt cũng bắt đầu chuyển thành màu tím . Lập tức ta bị Lôi thần tù trưởng phát hiện , hắn phái người đến bắt ta , tìm cách hủy diệt ta . May mà còn có một vị thúc thúc từng thụ ân gia đình ta tới báo tin tức , thừa dịp cha mẹ ta chống cự lại Lôi thần tù trưởng , người đó lén lút mang ta trốn đi . Ông nói vóc người của ta và đứa con trai đã chết của ông rất giống nhau ,

Unknown said...
This comment has been removed by the author.
хонгорзул said...

сайн байна уу ямар киндл нь зүгээр бол үнэ хямд байх нь чанаргүй гэсэн үг биш биз дээ

хонгорзул said...

сн бна уу ямар киндл нь зүгээр бол

Miye Jagaa said...
This comment has been removed by the author.

Post a Comment