SAT-д бэлдэх нь: Шүүмжлэн Унших буюу Critical Reading-д бэлдэх талаар, Цуврал 1
7:24 PM


SAT-ын Critical Reading-н хэсгийн талаар бичихээсээ өмнө "Critical Reading" гэснийг "Шүүмжлэн Унших" хэмээн орчуулах болсныхоо учрыг тайлбарлая гэж бодлоо. Монголчууд бид ихэнхдээ "шүүмжилнэ" гэдгийг ямарваа нэг юмыг "муулж, доош нь хийх" гэсэн утгатай холбодог. Уг нь энэ үгний язгуурыг үзвэл шүүмжилнэ гэдэг маань юмыг шүүж тунгаасны дараа хийдэг зүйл гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр SAT-ын Critical Reading дээр юм уншаад муулаад байх биш, харин сэтгээд бодоод байх хэрэг гарах нь ээ.
 За ингээд эхэлье. Шүүмжлэн Унших (цаашид зүгээр л "унших хэсэг" гэх) хэсэг нь SAT шалгалтын 10-н хэсгийн 3-т нь (хаяа 4-т нь) нийт 67 (эхүүд дээр тулгуурласан 48, өгүүлбэр нөхөх 19) асуулттайгаар орж ирж шалгуулагчдыг зовоодог. Хоёр ширхэг 25 минутын, 1 ширхэг 20 минутын хэсгүүдтэй; хамгийн багадаа 200, хамгийн ихдээ 800 оноо авах боломжтой байна. Унших хэсгийг CollegeBoard энгийн нэг Америк хүүхэд 500 орчим оноо авахаар зохион бүтээсний дээр унаган Англи хэлтэй хүмүүст тааруулсан учраас гадаад хүүхдүүд ихэнхдээ энэ хэсгээс хамгийн их эмээдэг, дээр нь бүдэрдэг.
 Гүүгэлдэхээр унших хэсэгт бэлдэх зөндөө арга чарга, уран мэхүүд гараад ирж байгаа. Би өөрөө тэдгээрийг нь хэрэглээгүй, хүртээлтэй эсэхийг нь мэдэхгүй болохоор тэд нарын талаар бичээд яахав; өөрөө бэлтгэлээ хэрхэн базаасан талаараа л бичье гэж бодлоо. Унших хэсэг дээр би эхний удаад нэг их бэлдэлгүй 700, хоёр дахь удаадаа хэрээрээ бэлдээд оноогоо 90-ээр ахиулж 790 болгосон билээ.
 Эхний ородлогынхоо (2009 оны 6 сард) өмнө би Англи ном төдий уншаагүй (бараг зөвхөн Харри Поттэр, Бөгжний Эзэн-ийн цувралуудыг л байх), үгсийн сангийн үгнүүдээ бас нээх сайн цээжлээгүй орж байжээ. Barron's-н номны ард байдаг 200 жижиг шар карт; бас интернэтээс олдсон, сайн нь юм гэсэн Rocket Review, Hit Parade гэх хоёр үгсийн жагсаалтуудыг хүнд үгнүүдээ цээжлэхэд ашиглаж байв. Саяны хоёр жагсаалтаас мэдэхгүй үгээ бүгдийг нь түүж, өдөржин сууж байгаад нэмж хоёр зуугаад карт хэвлэж хайчилж бэлдээд ашиглаж билээ. Хийсэн картнуудаа сарын туршид үе үе гүйлгэж хараад, ягштал тогтоосон үгтэй картуудаа тогтоох үгсийнхээ дундаас гаргаад тавьдаг байв. Явсаар явсаар ямар ч байсан картнууд дуусч хэдэн зуун үгээ олон сар бага багаар цааш нь харуулсаар цээжилсэн дээ. Картаар цээжилсэн нь энгийн жагсаалтаас харж юм тогтоож чадахгүйгээ анх хэдэн удаа туршиж үзээд мэдснийх юм. Ингэж хэдэн үгтэй ноцолдсны хүчинд шалгалтын өдөр цээжилсэн үг хаяа нэг харагдаж нүдийг минь баясгасан боловч бас л мэдэхгүй үг хаа сайгүй байх нь тэр ээ. Мэдэхгүй үгнүүдтэйгээ бөөн бөөнөөр нь уулзахдаа өчнөөн юм олон сарын туршид цээжлээд байхад бас ингэх ч гэж дээ гээд л өөртөө гомдонгуй бухимдаж суув.
 Юм уншдаггүй, хаяа нэг New York Times хагас дутуу гүйлгэдэг байсан юм болохороо эхүүд дээр тулгуурласан асуултууд бас л хүндхэн цохилт надад өгч байлаа. Зарим нэг эхийг сайн ойлгоод, заримдаа юу гээд бичсэнийг төдий гадарлах ч үгүй гүйлгээд л явна. Бас ойлгосон юм шиг санагдаад явангуут асуултууд дээр нь ирээд "Ийм юм бичсэн байлуу?" гээд эргээд харна. Анхны удаад SAT ер нь ихэнх хүмүүст нэг иймэрхүү сэтгэгдэл төрүүлдэг биз ээ.
 Хэдий хүнд хэцүү санагдаад, зөндөө алдснаа мэдэж байсан ч "ганц шалгалтанд бууж өгөхгүй" гэж бодсоор шалгалтын ангиас гараад ирж байж байснаа санаж байна. Ер нь шалгалтанд хэзээ ч бууж өгч байгаагүй болохоор бас шар хөдлөөд заавал оноогоо ахиулна гэсэн зорилго урдаа тавив. Энэ зорилгондоо ч хүрсэн, одоо эргээд харахад сайхан юм. Яаж хүрснийг нь одоо бичье.


Юун түрүүнд New York Times өдөр бүр уншдаг болсны дээр Англи номнууд* уншиж эхэллээ. Уншихдаа бас аль болохоор хүндэвтэр номнууд уншихыг бодоод ихэнхдээ сонгодог зохиолууд уншсан. Эхэн үед энэ номнуудаа бас сайн ойлгохгүй, уншихаар нойр хүрчих гээд л нүдээрээ дээгүүр нь гэлдэрдэг байлаа. Гэхдээ ном бүрийн дараа, дараачийн номоо илүү сайн ойлгож байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан нь урам өгч байв. Ингэж явсаар (бас нээх олон номны дараа ч биш шүү, 12 орчим л ном) анх сайн ойлгохын тулд удаан уншдаг байсан Jane Austen, Brontë нарын зохиолуудыг түргэн ойлгож уншиж сураад сүүлдээ бараг номын хорхойтон болж гүйцэж байсан юм. Ингэж номнууд уншихдаа бас толь бичиг уйгагүй ашигладаг байв. Үүнийг би надад их нэмэр болсон гэж боддог. Ихэнх хүмүүс мэдэхгүй үг таарахаар орчин тойрны үгсээс нь утгыг нь явдал дундаа тааж орхиод өнгөрдөг; харин би SAT дээр ямар ч үгний мэдлэг гарч болзошгүй гэж бодоод л таарсан бүх мэдэхгүй үг, бүр утгынх нь талаар бага зэрэг эргэлзсэн үгнүүдийнхээ ч хүртэл тодорхойлолтыг толь бичгүүдээс харж бататгадаг байв.
 Гурван сар гаруй хугацаанд ном уншиж амарч байхдаа SAT-н дасгал тестүүд долоо хоног бүр нэгийг хийхийг хичээж байв. Заримдаа яахав хиймээргүй санагдана, гэхдээ ямар ч байсан тогтмол тестүүд хийж байсан. Нөгөө аймшигт унших хэсэг чинь гурван сарын туршид миний нүдний өмнө хувирсаар. Анх дургүй байсан, аймшигтай хүнд санагддаг байсан эхүүд аажмаар илүү ойлгогдоод, сүүлдээ сонирхолтой санагддаг болж SAT-ын унших хэсэгт дуртай боллоо. Одоо ганц өгүүлбэр нөхөх хэсгийн үгнүүд дээр л "асуудалтай" үлдэв. Ном уншаад харьцангүй гайгүй болсон ч мэдэхгүй үгнүүд гарч ирээд л байв.

 Яг тэр үеэр, намар хавьцаа, би Direct Hits гээд хоёр боть нимгэхээн номны талаар анх сонссон юм. Хүмүүс тэрний талаар их ам сайтай, ид шидтэй гайхамшигтай ном л гэцгээнэ. Сайн итгэж өгөхгүй, тээнэгэлзэж, эцэст нь Амазон дээрх шүүмжүүдийг нь уншиж байгаад авахаар болсон. Замаасаа алга болчлоо гэсэн чинь хамгийн хямд шуудангаар явуулсан юм гээд их удсан аж, 20 гаруй хонож ирсэн байх. Ирсэн хойно нь гялс, бараг нэг хоногт уншиж орхив. Энэ ном ер нь үг цээжлүүлдэг ном шиг ер нь нээх биш. Том үсгийн хэвтэй, хөгжилтэй маягаар бичигдсэн, бас хошин явдал, сонирхолтой түүх, орчин үеийн амьдалаас иш татсан зүйлээр дүүрэн. Тэдгээр нь хүүхэд залууст аль болох сонирхолтой байхаар зохиогдсон тул үг цээжлэх явцыг их амар болгожээ. Жишээ дурьдвал: эрүүлжүүлэхэд орохгүй гээд зөрүүдлэн "No no no" гээд дуулдаг Эеми Уайнхаусыг "recalcitrant" гэсэн бол Хатагтай Амбрижээс нуугдан нууц үйл ажиллагаагаа явуулдаг Дамблдорын Армийг "surreptitious" гэжээ. Бас нэг онцолж хэлэх юм гэвэл энэ хоёр боть номонд нийтдээ 400 үг л байдаг явдал нь юм. Ингэлээ гээд бусад 3000 гаруй үгтэй жагсаалтуудаас муудаад байх юм байхгүй, харин ч хавигүй илүү тустай байдаг. Энэ нь SAT хаа хамаагүй хүнд үгнүүд цуглуулдаг биш (ихэнх үгсийн жагсаалтууд ингэх хандлагатай) харин тодорхой хэдэн зуу үгийг дахин дахин шалгадагтай холбоотой. Direct Hits-г зохиогч Larry Krieger гуай өчнөөн олон удаа SAT өгч байгаад тэр хэдэн үгийг нь мэдээд авсан юмсанж. Тэгээд энд тэндээс хараад байхнээ шалгалт өгөхөд ирдэг нийт 19 өгүүлбэр нөхөх асуултын хамгийн багадаа 12, ихдээ 19-үүлэнд нь Direct Hits-ын үг ороод ирнэ. Харин тэгж байхад Barron's-н 3500 үгтэй жагсаалтаас 7 нь л орж ирэх жишээтэй. Энэ нь ч намайг 11 сард SAT өгөхөд баахан баярлуулсан. Direct Hits-н зөндөө үг орж ирээд өгүүлбэр нөхөх асуултуудыг бүгдийг нь зөв хийчихэж билээ.

 За тэгэхээр энэ яггүй урт нийтлэлээс гол хэлэх гэсэн юмнуудаа тоочвол (бүгд эн тэнцүү чухал учраас дугаарлаж нэгнийг нь гомдоосонгүй):
  • Битгий шантар! Унших хэсэг хэцүү, түүн дээр сайжрахад ч хэцүү, гэхдээ шаргуу хөдөлмөрийн амтат үр дүн түүнд хүрэх гэж туулсан замын урттай пропорциональ хэмжээтэйг сана. ;)
  • Ном унш! Уншихдаа "дээд зэрэглэл"-ийг сонгохыг бод. Чанартай Англи сонин сэтгүүл унш. За ер нь тааралдсан бүх чанартай Англи юм уншаад бай, уншаад бай.
  • Өөрт тохирсон аргаар үг цээжил. Direct Hits-г заавал олж авч унш.
Унших хэсэг дээр уншигч та өндөр оноо авах болтугай!

*Шалгалт өгөхөөсөө өмнөх 6 сарын туршид миний уншсан, тэгээд гайгүй тус болсон гэсэн Англи номнууд сонин байж магадгүй гээд энд биччихье гэж бодлоо. Ягштал дагаад байх жагсаалт биш шүү! Ерөнхийдөө ямар номнууд дээр вэ гэсэн санаа өгөх гэж л тавьж байгаа юм. Эд нар дунд бас амархан номнууд ч байгаа. Зарим номнууд дээр юу юунд хамгийн их тустайг нь бичлээ.
Anthem, Ayn Rand
A Christmas Carol, Charles Dickens (ойлгох чадвар)
Anna Karenina, Leo Tolstoy (ойлгох чадвар)
Republic, Plato (ойлгох чадвар)
Eats, Shoots & Leaves Lynne Truss (цэг таслал, дүрэм; эсээ бичихэд тустай)
The Three Musketeers, Alexandre Dumas (ерөнхий унших чадвар)
The Fountainhead, Ayn Rand (SAT эсээний санаа)
The Great Gatsby, F. Scott Fitzgerald (ерөнхий унших чадвар)
Mansfield Park, Jane Austen (ойлгох, үгсийн сан)
Wuthering Heights, Emily Brontë (ойлгох, үгсийн сан)
Fahrenheit 451, Ray Bradbury (эсээний санаа)
Lord of the Flies, William Golding (эсээний санаа)
Persuasion, Jane Austen (ойлгох, үгсийн сан)
Sense and Sensibility, Jane Austen (ойлгох, үгсийн сан)
To Kill a Mockingbird, Harper Lee (эсээний санаа)
The Catcher in the Rye, J. D. Salinger (эсээний санаа)
Of Mice and Men, John Steinbeck (эсээний санаа)
The Last of the Mohicans, J. F. Cooper (хүнд, ойлгох, үгсийн сан)
Pride and Prejudice, Jane Austen (ойлгох, үгсийн сан)
Life of Pi, Yann Martel (эсээний санаа)
The Lost Symbol, Dan Brown (үгсийн сан)
The Scarlet Letter, Nathaniel Hawthorne (хүнд, ойлгох, үгсийн сан)





32 сэтгэгдэлтэй:

Yellow said...

Өгөөжтэй сайхан нийтлэлийг ингэж сэтгэлээсээ бичсэн чамд баярлалаа.Цааш нь удаалгүй үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна :)
Нэг хүсэх зүйл байна энэ SAT, ibtTOEFL, IELTS нтр гэх шалгалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадах болу?

Student said...

"ганц шалгалтанд бууж өгөхгүй"
Тийм ээ! Direct Hits-г тэгвэл заавал олж авдаг хэрэг ээ.

Bilguun said...

Yellow-д,
Болно болно. Ер нь бүгдэнгийх нь талаар бичнэ гээд төлөвлөж байна.

Yellow said...

за тэгээрэй. тэгээд хоорондоо ямар ялгаатай байдаг, ямар ямар чадвар шалгадаг гээл. би уг нь саяын өвөл Жэт-ийн ibtTOEFL-ын ангийг төгссөн ухаантай юм тэгээд энэ зун гүрийжагад ТОЕФЛоо өгий гэж бодоод бгаам л да тэгээд чиний бичлэгүүдийг уншаад САТ-г нь ч өгдиймүү гээд эргэлзчлээ. энэ ТОЕФЛ САТ 2 нь юугаараа ялгаатай энэ талаар тодруулж өгөөч.

Өнөр Энхжин said...

yamar dictionary hereglej baiv da? electron dictionary heregledeg uu? saihan nom unshij baital medehgui ug garval, dictionary erguuleed suuhaar sonirhol buuruulchihaad bdag taltai, bas zalhuu hurgene.

Өнөр Энхжин said...
This comment has been removed by the author.
Өнөр Энхжин said...

US-d undergraduate(bachelor)-oor surhaar bol SAT ugvul zugeer, SAT-guigeer TOEFL-iin onoo baihad tencej bolno. Gehdee sain surguuliud SAT I, bolon 2-3 SAT II(sat subject tests) shaarddag. SAT-iin beltgel bol iBT-iin speaking-ees busad hesged bol hangalttai beltgel bolj chadna.
iBT, IELTS testuud chamaas neeh ih ugiin bayalag shaardaad bhgui bol SAT-d alham tutamd chini medehgui ugnuud garah bolnoo, mun durmiin undur medlege shaardana.
SAT-d yamar negen baidlaar bulhiatsah bolomj baga bdag bol, esregeer iBT-d gaigui mongiig ni tulchvul 100+ avchihdag. ene ni medeej iBT-iin une tseniig buuruulj baigaa.

Билгүүн said...

Yellow-д,
Өнөр Энхжингийн хэлж байгаа зөв. TOEFL, IELTS нь Англи хэл төрөлх хэл нь биш хүмүүсийн зөвхөн хэлний мэдлэг чадварыг шалгадаг бол SAT нь Англи хэлийг угаас мэддэг хүмүүст зориулсан болохоор илүү хэцүү байхын дээр бас нэмж тоо бодох, шүүмжлэн сэтгэх (заримдаа асуултууд нь IQ-ийн тесттэй нэлээн төстэй болох нь бий) чадвар шалгана.
Ердийн сургуулиуд бол мөнгөө төлөөд ирэх гэж байгаа хүүхдээс зөвхөн TOEFL-н оноо шаардах нь олон байдаг боловч, шилдэг сургуулиудад тэтгэлгээр сурна гэвэл зайлшгүй SAT (эсвэл ACT)өгөх хэрэг гарна.

Өнөр Энхжинд, цаасан толь бичиг эргүүлээд суувал төвөгтэй нь үнэн. Би утсан дээрээ толь бичгүүд суулгаад ашигладаг, ном уншиж байгаад үг харахад хурдан бөгөөд сатаараад байхгүй. iPhone, Nokia-н smartphone-үүд дээр хамгийн шилдэг толь бичгүүдийг суулгаж болно. Sony Ericsson, Nokia-ийн бусад утаснууд дээр бас Java дэмждэг бол суулгах зөндөө толь бичгүүд бас бий.

Flower said...

goy tailbarlaj bichjee. chinii ene tailbariig erthen unsshan bol SATdaa 1300gaas iluu avah baisan baih

reader said...

Сайн уу, SAT өгч болох тоо хязгаартай юу?
Олон удаа өгөөд оноо нь сайжирсан ч өгсөн тооноосоо хамаараад сөргөөр нөлөөлөх үү?

Билгүүн said...

Сайн уу,
Өгөх тоонд хязгаарлалт байхгүй. Оноогоо сонгоод явуулж болдог (Score choice зөвшөөрдөг)
сургуулиудад бол зарим оноонуудаа л харуулах учраас хэд ч өгсөн хамаагүй, харин авч байсан бүх оноогоо явуулахыг шаарддаг сургуулиуд руу олон удаагийн оноогоо явуулбал тестнээс өөр юманд анхаарал хандуулдаггүй юм шиг харагдаж магадгүй. Сургуулиуд бүх талаар хөгжсөн, хичээлээс гадуурх ажиллагаанд идэвхтэй хүүхдэд дуртай болохоор тест хийгээд л сууж байдаг хүүхэд шиг харагдах нь онцгүй сэтгэгдэл үлдээж болох талтай.

Undraa said...

Их хэрэгтэй гоё зөвлөгөөнүүд бичсэн байна. Баярлалаа. Бас чамд баяр хүргэе.Надад нилээн хэдэн асуулт байна.
SAT-ын математикын шалтгалтыг яаж давсан бэ? Ер нь хэрхэн бэвдвэл зүгээр вэ? SAT-д бэлддэг сургалтын төв энэ тэрд явсан дээр үү, эсвэл гэртээ өөрөө бэлдсэн нь дээр байдаг юм уу. Бас SAT-г УБ-д хаана, хэзээ авч байгаа вэ?
Нууц биш бол чи ямар мэргэжлээр сурах гэж байгаа вэ?

Билгүүн said...

SAT-ийн математикийн шалгалт гэж Reasoning test-ийн математикийг хэлж байгаа бол, гол өгөх зөвлөгөө бол маш анхааралтай бөгөөд түргэн ажиллах гэсэн зөвлөгөө л байна даа. Мөн CollegeBoard-ийн аль болох олон дасгал бодлого бодоод байх хэрэгтэй. Мэргэжлээ арай сонгох болоогүй, дараа жилээс сонгох байх аа.

Enkhzaya said...

Ãî¸ áëîã áàéíà. ¯ð ºãººæòýé þì çºí人 áàéãààä íü èõ áàÿðëàó áàéíà ø¿¿. Íîäíèí ºâºë SAT Subject ºãíº ãýæ áîäîîä îðîîä ñóóæ áàéñàí ÷èíü õàðèí critical reading writing ýíý òýð ãýýä ºìíº íü îãò õàðæ áàéãààã¿é þì õ¿ðýýä èðäýã áàéãàà. :D. Òýãýýä áààõàí ôèçèê áîäîæ áýëäñýí õ¿í ãýíýò àíãëè õýë õèéíý ãýæ õýö¿¿ì áàéíà ëýý. ßëàíãóÿà SAT ã áîë... 430 410 770 àâñàí áàéñàí ë äàà. SAT ºãºõ ãýæ áàéãàà íºõä¿¿ääýý õàíäàæ õýëýõýä á¿ðòã¿¿ëýõäýý ñàéí àíõààðàõã¿é áîë íàä øèã þì áîëîõ íü áàéíà ø¿¿... Çà çà áààõàí íóðø÷èõ øèã áîëëîî. Òà á¿ãäýä àìæèëò õ¿ñüå. ßëàíãóÿà SAT ºãºõººð áýëäýæ áàéãààíóóäàä íü :D

Paanag said...

SAT haana abdiin uguh gsiima todorhoi medeelel bdaggvie tuslaahc

Enkhzaya said...

international school of ulaanbaatar geed Japan Town d baidag sur deer avdgim bnle.

Baska said...

Enhzaya said that: Гоё блог байна. Үр өгөөжтэй юм зөндөө байгаад нь их баярлау байна шүү. Ноднин өвөл SAT Subject өгнө гэж бодоод ороод сууж байсан чинь харин critical reading writing энэ тэр гээд өмнө нь огт харж байгаагүй юм хүрээд ирдэг байгаа. :D. Тэгээд баахан физик бодож бэлдсэн хүн гэнэт англи хэл хийнэ гэж хэцүүм байна лээ. Ялангуяа SAT г бол... 430 410 770 авсан байсан л даа. SAT өгөх гэж байгаа нөхдүүддээ хандаж хэлэхэд бүртгүүлэхдээ сайн анхаарахгүй бол над шиг юм болох нь байна шүү... За за баахан нуршчих шиг боллоо. Та бүгдэд амжилт хүсье. Ялангуяа SAT өгөхөөр бэлдэж байгаануудад нь :D

Ayush said...

SAT-iin shalgalt avax xugatsaag college board site-aas xardag

Serjee said...

Юун түрүүнд Билгүүн -д баяр хүргээд, хувийн туршлагаа бидэнтэй хуваалцаж байгаад туйлын баяртай байна. Direct Hits -ийн номыг интернетээс хайх үед үнэгүй татаж авахаар олдохгүй байна аа. Тиймээс боломжтой бол номоо софт болгоод, эсвэл байгаа бол түүнийг явуулж тус болохгүй юу.
Баярлалаа.

Oyunerdene said...

Hi there! Academic angli helee deeshluulye gewel sanal bolgoh (vocabuly-n ch ymu) sain nom baina uu? Uuriin chin sanal bolgoson Direct Hits nomiig SAT aas gadna uuriin ugiin sandaa nemer bologowol yamar we? eswel uur sain nom medehgui biz? cheers!

T_T said...

Dear Bilguun

I am so happy to find u'r blog. it is the best blogs i have ever seen before. thank u so much to help people who r gonna prepare SAT test.

and i wanna ask smth, do u know how to order books from amazon. i want to buy some books from it. but i am hesitate, does it come to Mongolia?

Thanks :)

Tuul said...

Mash ih aguulgatai saihan blog bna Bilguunee, I am proud of you

Davaasuren Ariunbold said...

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе Би Турк улсад сурдаг юм аа тэгээд Америкт сурах хүсэлтэй байна трансфер хийхгүйгээр шинээр тэтгэлэгтэй сурах бодолтой байна. боломжтой юу САТ ТОЭФЛ.д хувиараа бэлдэж байгаа. Сургуулийн дүн хардаг юм болов уу? хардаг бол одоо сурж байгаа их сургуулийн голч хардаг юм болов уу 10 жилээ төгссөн дүнг хардаг юм болов уу??? тус болооч

Maralmaa Od-Erdene said...

Сайн байна уу? монголын их дээд сургуульд сурч байгаад шинээр тэтгэлэг аваад сурахад заавал SAT өгсөн байх шаардалагатай юу? Harvard, Princetond apply хийх гэсийн

Khulan Gansukh said...

ene unshsan angli nomnuudaa haanaas avsan be bugdiig ni interneteer zahialsanuu

download said...

http://www.dyo.com.cn/html/kaoshi/download123/131122085137.pdf
endees "Direct Hits"-iin 5th edition tataj bolj bna

Huslen Jargal said...

Thanks a lot...

Anonymous said...

Баярлалаа, үг бүрчлэн уншиж байна. сэтгэгдлүүдийг хүртэл уншихад бас хэрэгтэйн байна шүү. Яагаад ч юм хийж чадсан хүний үгийг уншихад ондоо санагдаж байна.

D Entertainment said...

thú nhân tộc , ta đều phải ra tay hủy diệt .

Diệp Âm Trúc trang trọng nói :
- Chúng ta là huynh đệ , nối khổ của ngươi ta có thể hiểu được . Tử , ngươi đã chịu nhiều khổ cực rồi .

Tử lắc đầu , ngang nhiên đáp :
- Mọi việc đều đã xảy ra trong quá khứ . Âm Trúc , chúng ta có đồng đẳng bổn mạng khế ước , cho dù ngươi có vắng mặt không ở bên ta thì lúc ngươi đạn cầm lực lượng của ta cũng chịu ảnh hưởng , huống chi việc thiết lập đồng đẳng bổn mệnh khế ước với ngươi khiến cho tinh thần lực của ta được hưởng tiện nghi lớn , tốc độ phát triển mỗi lúc một nhanh hơn . Chỉ trong vònđồng tâm
game mu
cho thuê nhà trọ
cho thuê phòng trọ
nhac san cuc manh
số điện thoại tư vấn pháp luật miễn phí
văn phòng luật
tổng đài tư vấn pháp luật
dịch vụ thành lập công ty
http://we-cooking.com/
chém gió
trung tâm tiếng anhg mười năm nữa ta có thể đạt đến trạng thái tử tinh bỉ mông trưởng thành . Âm Trúc , mọi chuyện của ta đều đã nói cho ngươi nghe cả rồi . Ta cần sự trợ giúp của ngưÂm Trúc gật đầu , đáp :
- Ngươi nói đi , chỉ cần trong phạm vi ta có thể thực hiện . Chúng ta là huynh đệ , không cần khách khí .

Tử nói :
- Thực lực của tam đại chủng tộc thú nhân hiện nay vô cùng cường đại , mặc dù ta có thể đứng lên kêu gọi tất cả bỉ mông tộc nhân đứng lên chiến đấu nhưng số lượng bỉ mông vẫn còn quá ít , đàn kiến còn có

Unknown said...

blog yagad ajillulah bolistin boloo. ih l heregtei bas medeelel ih blog bsimsan. tgd urgelj orood harahad yerdu nemegdegui bhiimo

Unknown said...

sain baina uu SAT shalgalt uguhud hed orchim tugurg baidag wee

serjee yo said...

sain bnuu TOEFL SATiin hed heden onootoi bj bj harvardad suraltsah bolomjtoi ve

Post a Comment