SAT-д бэлдэх нь: Writing-г хэрхэн амжилттай давах вэ буюу эсээ бичиж, алдаа олох талаар; Цуврал 2
9:10 PM

    Ихэнх хүмүүст Writing-ийн оноогоо ахиулахад хамгийн амар байдаг. Энэ нь уг хэсгийн тестээр ирдэг асуултуудад тодорхой хэдхэн дүрэм мэдэхэд, харин эсээнд нь заагдсан зарчмууд баримталхад хангалттай байдагтай холбоотой юм. Энэхүү нийтлэлд Writing-ийг бүрдүүдлэгч уг хоёр хэсэгт хэрхэн бэлдэх талаар өгүүлэх болно.

Тест хэлбэрээр ирдэг асуултууд
Writing-д тестээр өгүүлбэрийн алдаа олох, өгүүлбэрийн алдаа засах, цогцолборын алдаа засах гэсэн гурван төрлийн даалгаврууд ирнэ. Өгүүлбэрийн алдаа олох асуултууд эхэндээ хэцүү мэт санагдавч олон асуултууд хийсний дараа нэгэн ижил төрлийн алдаанууд дахин дахин давтагдаж буй нь харагдаад эхэлнэ. Жишээлбэл дараах асуултанд буй алдаа нь Writing дээр дахин дахин гарч ирдэг.
In many parts of the world where(A) grasses cover vast expanses of land, periodic burning is practiced(B) in order to keep woody brush from gaining(C) a foothold and it stimulates(D) continuing grass growth. No error(E) 
   Энэ өгүүлбэрт parallelism алдагдсан буюу зэрэгцсэн өгүүлбэрүүдийн гажуудал үүсжээ. Англи хэлэнд зэрэгцэж буй өгүүлбэрүүд ижил хувиралд орсон байх ёстой байдаг байтал энд зэрэгцэж байгаа хоёр буюу "to keep woody brush from gaining" болон "and" холбоосоор холбогдсон "it stimulates" гэсэн гишүүн өгүүлбэрүүд өөр өөр хэлбэртэй байна. Энэ хоёрыг "to keep woody brush from gaining a foothold and to stimulate continuing grass growth." болговол сая зөв болох учраас D сонголт нь зөв хариу болж байна. SAT-ын шалгалт бүрт parallelism шалгасан асуулт дор хаяж нэг ирдэг болохоор parallelism алдагдсан өгүүлбэрийг хараад л шууд таньдаг болох хэрэгтэй. Энэ мэтээр арав орчим дүрэм л SAT дээр орж ирдэг бөгөөд бүгдийг нь сурчихвал алдаа олох асуултууд нэг их асуудал үүсгээд байхгүй. Хамгийн түгээмэл долоон алдаануудыг эндээс харж болно.
     Өгүүлбэр сайжруулах болон цогцолбор сайжруулах асуултууд ч гэсэн мөн адил давтагдаж ирдэг асуултуудтай байдаг. Ямар ямар дүрмүүдийг шалгадгийг эндээс бас эндээс харж болно.

Эсээний оноогоо ахиулах нь
SAT дээр эсээ бичихэд цаг давчуу, бичих сэдэв нь хүнд гээд тулгардаг бэрхшээлүүд гарна. Гэхдээ бэлтгэл дасгал, хэдэн арга техникийн ачаар 10 (дээд оноо нь 12) юм уу түүнээс дээш оноо авахад тийм ч хэцүү биш юм. Эсээгээ бичихдээ баримтлах гол зарчмуудыг дор жагсаая.
  • 2 нүүрийг дүүртэл нь бичихийг эрмэлз! Заавал. SAT-ын эсээний оноо нь эсээний урттай шууд хамааралтай байна. Бүр огт утгагүй л юм биччихээгүй бол 2 нүүр дүүргэсэн эсээнд 8-аас бага оноо тавина гэж бараг л байхгүй. Агуулга нь яахав дээ л боловч 2 нүүр дүүргэсэн бол бараг л баталгаатай 9-10 оноо авна. Гэхдээ хоёр нүүр дүүргэж бичнэ гэхэд анхлан их хэцүү байдаг л даа. Хоёр нүүр гэдэг нь ойролцоогоор 500 орчим үг болохоор 25 минутанд 500 үгтэй эсээ бичихэд хүнд санагдах нь аргагүй. Би анх арай хийж л нэг нүүр хагас бичиж амждаг байж байгаад сүүлдээ яг л цагтаа таарч 2 нүүр бичиж амждаг болсон.  Хоёр нүүр эсээ 25 минутанд бичихэд туслах зөвлөгөөнүүдийг дор бичлээ.
  • Тогтсон introduction болон conclusion-тай бай. SAT-ын эсээг цагтай уралдан бичдэг учраас юм юманд зарах цагаа танах нь тун чухал. Ердийн эсээн дээр анхны нээлтийн өгүүлбэрээ хэрхэн бичих вэ гээд л бодоод суучих тохиолдол гардаг бол SAT дээр огтхон ч ингэж болохгүй. Цаг явж эхлэнгүүт л дуржигнатал бичээд эхлэх ёстой. Харин ингэхийн тулд өөрийн гэсэн, ямар ч эсээний асуултанд тааруулж болохуйц introduction-ийн хэдэн өгүүлбэрүүдтэй болох нь тустай. Жишээлээд миний эсээ болгондоо ашигладаг оршил цогцолборын бүтцийг толилуулбал: 


Throughout our lives we overcome many obstacles, face various problems and make many decisions. One type of such decisions one has to make is whether to [bla bla bla] or [bla bla bla]. Although, it is mostly true that [bla bla bla], I believe [bla bla bla]. We may see this statement's being true from several examples from history and literature.
          Энэ хэдэн өгүүлбэрүүдийг би эсээндээ юуны талаар мэдэхгүй байхдаа л цаг эхлэнгүүт шууд биччихдэг. Бүүр бичээд сурчихсан болохоороо үүнийгээ бичих зуур эсээндээ ямар ямар жишээ ашиглах, юуны талаар бичихээ бодоод амжчихина.
      Conclusion-оо бас intro шигээ урьдаас төлөвлөчихөж болно. Миний SAT-н эсээнүүдийн conclusion нэг иймэрхүү.
As a result of close analysis of [bla bla bla], and [bla bla bla] we may conclude that . [bla bla bla] and [bla bla bla] clearly show [bla bla bla]. [Нэг хаалтын өгүүлбэр.]  
  • Эсээндээ ашиглах жишээ, санаануудаа урьдаас бэлд. Ямар ч сэдэв ирсэн ашиглаж болохуйц нэг 10-аад жишээ олчихвол их сайн. Маш их цаг хэмнэх юм. Жишээнүүдээ сонгохдоо ухаалаг сонсогдохуйц жишээ олохыг бодоорой. Би бол ямар ч эсээний асуулт ирсэн Бөгжний эзнээс яаж ийж байгаад жишээ оруулчихдаг байв. Монгол гэсэндээ бас Чингисийг янз бүрийн асуултад хариулахдаа ашиглаж болно. Хэрвээ бүүр санаа олдохгүй байвал орж ирсэн санаагаа жаал хувиргаад, худлаа яриад ч хамаагүй асуултандаа тааруулахад гэмгүй. Эсээг чинь уншихад бичсэн юм чинь хэлэх гээд байгаа санааг чинь дэмжиж л байвал жишээ зохиоход хамаагүй. Мянга мянган эсээ дараалаад шалгаж байгаа багш бага зэрэг худлаа ярьсныг мэдэхгүй, шалгаад байх зав ч байхгүй (нэг эсээг ойролцоогоор 2 минутын дотор уншаад л оноог нь тавьчихдаг). Угаас SAT мэдлэг биш сэтгэх чадварыг шалгадаг учраас өөрийнхөө хэлэх гэсэн юмыг нотлох баталгаагаа ямар нэгэн байдлаар гаргаж чадаж байвал сайн.
  • Оруулж чадаж байвал SAT-н хүндэвтэр үгнүүдээс эсээндээ оруул. Direct Hits-ээс сурсан үгнүүдээ оруулахад амархан. Утга найруулгандаа сайн тохирсон 3 хүнд үг эсээндээ оруулчихвал чамайг үгсийн сангийн сайн мэдлэгтэйг харуулчих бөгөөд хэтэрхий олон хүнд үг оруулах гээд байсны хэрэггүй. 
  • Цаг харж байгаад эсээнүүд бичээд л бай. Шалгалтан дээр өгөгдөх 25 минутаас богино хугацаанд гэртээ эсээ бичиж дасвал шалгалтын өдөр эсээ бичихэд амархан байх ба эсээгээ эргэн харж алдаануудаа засах цагтай болох юм. 2 нүүр эсээ 24 минутанд  яаж ч байсан бичиж чаддаг болчихвол SAT-н эсээнээс айгаад байх зүйлгүй болно.
За тэгээд саяны бичсэн зөвлөгөөнүүдийг дагавал шалгалтын өдөр эсээ бичих үйл явц нэг иймэрхүү байх юм.
  1. 0-2 минут - Эсээний асуултаа уншиж ойлгох; чадаж байвал урьдаас бэлдсэн санаануудаасаа 2-3-ыг сонгох
  2. 2-5 минут - Бичиж сурсан introduction-аа сэдэвтээ тааруулж бага зэрэг өөрчлөөд бичих
  3. 5-10 минут - Эхний санаа
  4. 10-15 минут - Хоёр дахь санаа
  5. 15 - 20 минут - Гурав дахь санаа 
  6. 20-23 минут - Conclusion
  7. 23-25 - Эсээгээ эргэн харж, алдаануудаа засах
 Эсээ бичих саяны зөвлөгөөнүүдийг CollegeConfidential дээрх бичлэг дээр суурилан бичсэн болно. Бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

    16 сэтгэгдэлтэй:

    miracle said...

    Гоё зөвөлгөөнүүд байна би ТОЕФЛ өгөхжийгаан энэ маягаар эссэгээ жоохон сайжруулж үзнэ дээ кк САТ-с хамаагүй амархан гсн тэхдээ л эссэн дээр нилээн асуудалтай байгаан

    Choco said...

    Би хичээллэхийг, англи хэлээ илүү их дээшлүүлэхийг хүсэж байна. Бас энэ жил SAT өгнө гэж бодож байгаа... даанч хаанаас нь эхлэхээ, юу хийхээ мэдэхгүй байна.

    30^00 said...

    яагаад энэнээс хойш юм бичихээ больчихвоо?100% тэтгэлэг авсан гэхээр бахархмаар баяр хүргэмээр байна. Би одоо ТОЭФЛ-д л бэлдсэн болж байна. Тэхдээ эндээс хараад байхад тэтгэлгээр суръя гэж бодож байгаа бол нэг их хэрэггүй юм шиг санагдлаа. Зааа тэгээd өөр юу билээ?Ямар ч байсан амжилт хүсье.

    Билгүүн said...

    TOEFL-оо бол бараг бүх сургуульд л заавал өгөх хэрэг гарна. Гэхдээ TOEFL-н оноо сургуулийн шаардлага хангаж л байвал хангалттай, илүү өндөр байвал тэтгэлгийн хэмжээнд бараг л нөлөөлж чадахгүй болов уу.
    Харин SAT-н өндөр оноотой байх тусам тухайн сургуульдаа илүү үнэлэгдэнэ.

    ZoLoA BD said...

    Их хэрэгтэй мэдээлэлүүдийг бичжээ, амжилт хүсэе

    SK.BeAt said...
    This comment has been removed by the author.
    AnuTheNymous said...

    Hello
    Ih saihan niitlel bn
    Gehdee odoo l olj unshij baigaadaa tun haramsaj baina :(
    Toefl-iin talaar medeelel uguuch?
    US uni-d toefl undur onoogoor international students scholarship avah magadlal her ve?
    TOEFL score deeres n SAT shaarddag gesen?
    Zaaval SAT uguh heregtei yu?
    Thank you and loving ur blog xD

    geelee said...

    chi sain uils hiij sursnaa busdtaigaa huvaaltsaj bui chini ih taalagdlaa.buh uils chini butej bnaa urgelj uchir ni chi buyan hiij bna.amjilt

    thomas said...

    unen ug , amjilt mongoliin bolovsrol medlegtei, chadvarlag zaluus mash olon bolog,

    Galsan said...

    Bilguunee chi neg asuultand hariulj ogch tuslaach

    Which is correct

    1) I'm stronger than him
    2) I'm stronger than he

    Yag ali ni zov yum be?
    Humuusees asuuhleer 2 huvaagdaad bnaa. Pls help us. buur tolgoi ergejihlee. Tuslaaraa. testen deer ingeed irvel yag ali ni zov be? huuhduudee hariulaarai

    anu said...

    I'm stronger than him

    Zul said...

    TOEFL bolon SAT uguhuusu umnu uuru beldj uzmeer bn, Teged yg yaaj beldh yostoigoo medhgui bn. SAT bol TOEFL-d irdg asuultuud, essenii sedevuud gaduur bdag bolvu? bdg bl yun der bdg ve? helj uguuch, ymr ng site esvl nomond bgaa yu?

    Eddy said...

    Uneheer ih bayrlalaa!!! Ta uneheer ih sain uils hiij bna

    Anonymous said...

    Үнэхээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж эхэлж байна шүү, өмнө нь энэ шалгалтууд гэхээс л давагдахгүй даваа мэт санагдаж тийм хана үүсгээд айгаал суудаг байлаа

    Anonymous said...

    Сайн байна уу. Би одоо 10р ангид суралцаж байгаа. Манай сургууль IELTSд бүх хүүхдүүдээ бэлддэг. IELTS өгснөөр юу хийж болох уу? хэлж туслаач. Манай хамаатны маань эгч Англид байдаг болохоор тийшээ очиж суралцана гэж боддог. Англид ямар сайн сургуулиуд байгаа бол? Энэ талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

    thanh nguyen said...

    “Đi theo ta.”

    Vương Lâm nói xong, thân mình vừa động, Cực Cảnh thần thức bỗng nhiên

    tản ra, đuổi theo. Ma đầu trên mặt lộ ra vẻ không cam lòng, không muốn

    đi theo. Nhưng Vương Lâm mới vừa rời khỏi không xa, nó liền hét thảm một

    tiếng. Trên thân thể bốc lên một làm khói nhẹ. Nó vội vàng xoay người

    hướng phíaVương Lâm bay đi, không dám có ý tưởng bỏ chạy.

    Vương Lâm thu hồi thần thức trừng phạt ma đầu, chuyên tâm đuổi theo Tônkhoá học kế toán cho giám đốc
    học kế toán thực hành
    Chung cư imperia garden

    tiếng anh cho người đi làm
    khoá học kế toán excel
    học kế toán tại tphcm
    dịch vụ kế toán trọn gói
    diamond bay resort
    chung cư hoà bình green city
    five star garden
    học kế toán tại hải phòng
    trung tâm kế toán tại hoàng mai


    Hữu Tài. Hắn đối với tốc độ của tên Tôn Hữu Tài thực này cảm thấy rất có

    hứng thú. Vương Lâm biết mình tốc độ quá chậm. Ví như hai ngày trước

    gặp thiếu phụ kia, người ta chỉ cần mấy hơi thở liền có thể vọt ra ngoài

    ngàn dặm. Với tốc độ đó, nếu muốn giết hắn, chỉ sợ ngay cả chạy đều

    không có tư cách.

    Vừa rồi Vương Lâm đã dùng hết tốc độ cao nhất, nhưng đối phương vẫn như

    cũ vẫn có thể nhẹ nhàng đuổi theo. Tốc độ có thể thấy được là rất

    Post a Comment