Сургуулиа сонгох нь
10:08 AM

HP-ийн tablet PC-нд зориулан гаргасан сургууль хайх
программ
Америкийн 4000 гаруй сургуулиудаас өргөдөл явуулах хэдийгээ сонгох нь цаг, хүч хөдөлмөр их шаардсан ажил болох нь олонтаа. Сургуулиа сонгоход олон улсын сурагчдад тэтгэлэг өгдөг эсэх, өгдөг бол хэр ихийг, сургуулийн хэмжээ, ороход хэр хэцүү болох гээд бас харгалзаж үзэх олон арваад үзүүлэлтүүд бий. Тиймээс энэ нийтлэлээр сургуулиа хэрхэн сонгох, хэдэн сургуульд өргөдөл явуулбал зохих талаар бичихээр боллоо. 
  • Хэдэн сургуульд өргөдлөө явуулах вэ?
    Америкийн сайн сургуулиуд, ялангуяа тэтгэлэг их өгдөг баян сургуулиуд бүгд л ороход хэцүү байдаг. Өргөдөл өгсөн сурагчдын зургаахан хувийг авдаг Харвардад байтугай, 30%-ийг авдаг Хамилтонд ч орж чадна гэсэн баталгааг баргийн хүнд гаргахад хэцүү. Их хэмжээний тэтгэлэг хүсч байгаа гадны сурагчдад бол бүр ч хэцүү юм. Сургуулиудаа төдий зөв сонгоогүйгээс, (эсвэл аз дутсанаас!) болж 10 сургуульд өргөдлөө явуулаад нэгэнд нь ч орж чадаагүй, эсвэл заримд нь элсэх эрхтэй болсон ч хангалттай тэтгэлэг авч чадаагүй тохиолдлууд зөндөө гардаг.  Аль аль сургуульд орж чадах нь урьдчилан таахад тун хэцүү асуудал юм. Америкад SAT дээр 1800 оноотой хүүхэд Харвард, Стэнфордод 100%-ийн тэтгэлэгтэй орж байхад 2300-тай хүүхэд дундаж сургуульд арай гэж л орох нь байх л үзэгдэл. Тиймээс сургуульд орох магадлалаа ихэсгэхийн тулд хүүхдүүд аль болох олон сургуульд өргөдлөө явуулах гэдэг боловч өргөдөл бүрт гарах зардал (application fee, шуудангийн мөнгө г.м.), бөглөж эсээг нь бичиж суух цагт баригдан ихэнх нь 6-12 сургуульд өргөдлөө явуулахаар болдог. 
    Ийм тооны сургуулиуд сонгохдоо тэдгээрийгээ ороход хүнд хэцүүгээр нь ангилж, ангилал тус бүрээс хэд хэдийг сонгох нь түгээмэл стратеги. Өөрөөр хэлбэл 9 сургуульд өргөдлөө явуулахаар болсон хүүхэд 3-н "мөрөөдлийн" (reach), 3-н өөрт тохирсон (match), 3-н бараг л баталгаатай орж чадах (safety) сургуулиуд сонгоно гэсэн үг юм. Бусад зүйлсийг түр хойш тавин зөвхөн шалгалтын оноон дээр тулгуурлаж энэ стратегийг жишээлэн үзүүлбэл SAT дээрээ 1800 орчим оноотой хүүхэд 1900-2100 оноотой хүүхдүүд авдаг 3 сургууль, 1700-1900 оноотой хүүхдүүд авдаг 3 сургууль, 1500-1700 оноотой хүүхдүүд авдаг 3 сургуульд өргөдлөө явуулах юм.
    Мэдээж заавал ийм маягаар сургуулиудаа сонгох албагүй. 2 баталгаатай орж чадах сургууль, 8 мөрөөдлийн сургууль ч юм уу, 1-хэн мөрөөдлийн сургуульд явуулах гээд өөрт тохирсноороо сонгож болно. Ямар ч тохиолдолд сургуулигүй хоцрохгүйгээр л сонголтоо хийх нь хамгийн чухал. 
  • Сургуулиа хаанаас олох, олон сургуулиас шүүж, өөрийнхоо хэдийг сонгох тухай
CollegeBoard-ын сургуулиудын хайлтын систем
  Сургуулиа интернэтээр олно. Олохдоо CollegeBoard-ийн College Search гэдэг хайлтын системийг хамгийн өргөн ашигладаг. Үүнээс гадна CollegeConfidential-ийн шинээр гаргасан SuperMatch гэдэг систем боловсоронгуй бөгөөд оновчтойн дээр ашиглахад хялбар. Гэхдээ CollegeBoard-ийн хайлт хэрэглэхэд арай хүнд ч илүү нарийн хайлт хийх боломжтой байна.
     Эдгээр хайлтын системүүд нь хоёулаа хайлтыг үүсгэгчийн шаардлагын дагуу шат дарааллан сургуулиудыг хасаж эцсийн үр дүнг харуулж ажилладаг зарчимтай. Жишээлбэл CollegeBoard-ийн хайлт дээр "Зөвхөн 4 жилийн коллеж" гэсэн сонголт дээр дарахад Америкийн 4000 сургуулийн 2000 нь л үлдэж байна. Цаашлаад "Гадаадын сурагчдад тэтгэлэг өгдөг" гэснийг сонговол 1500 сургууль л үлдэнэ. Ямар мэргэжлээр сурах, Америкийн хаахна байдаг гэх мэт нарийн ширийн юм оруулбал бүр ч цөөхөн сургууль үлдэх юм. Хайлтын бүх үзүүлэлтүүдээ оруулсны эцэст ихэвчлэн 100-аас хэтрэхгүй сургууль гарч ирэх бөгөөд тус бүр дээр нь дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь үзэх боломжтой. Тус бүрийнх нь веб сайт руу нь бас орж таалагдах нэгнийг нь үлдээгээд үлдсэнийг нь хасна. 
    Ер нь хайлтаа иймэрхүү маягаар хийнэ. Тэтгэлэг авахыг хүсч байгаа хүний хувьд сургуулийнхаа дэлгэрэнгүй мэдээлэл рүү ороод хамгийн эхэлж анхаарах зүйл нь "International Students" хэсэг дэх "Financial Aid"-ийн бүлэг юм. Энд зарим сургуулиуд хэдэн олон улсын сурагчдад хэр их тэтгэлэг өгснөө бичсэн байдаг. Мэдээж энэ үзүүлэлт өндөр байх тусмаа сайн. Үүнээс дутахгүй чухал үзүүлэлт нь "Admission Rate" буюу өргөдөл өгөгчдийн хэдэн хувийг авдгийг харуулсан тоо юм. Гэхдээ сургуулиудаа бүхий л талаас нь дүгнэж байгаад сонгох нь зүйтэй.


  •       Сургуулиа сонгоход "топ" жагсаалтууд (rankings) ашиглах нь

U.S. News-ийн сургуулиудын "ranking"
Шилдэг арав, зуун сургууль жагсаасан жагсаалтууд хаа сайгүй байна. Эдгээрийг аливаа сургуулийн талаар ерөнхий ойлголт авахад л ашиглануу гэхээс нарийн ухаж ойлгоод байх хэрэггүй. Ихэнх тохиолдолд 10-н байрын зайтай сургуулиуд хоорондоо бараг адилхан байдаг. Тэгээд ч жагсаалтуудыг сургуулиа хайж байгаа хүнд огт хамаагүй зүйлс дээр тулгуурлаж гаргах нь элбэг. Зарим жагсаалтууд аливаа сургуулийн талаар интернэт дээр хэр их хайлт явагддагаар нь жагсаадаг байх жишээтэй. Дээрээс нь ихэнх жагсаалтууд мэргэжлүүдийг харгалздаггүй. Жишээлбэл MIT, John's Hopkins нарыг U.S. News-ийн жагсаалт 1-т жагсаагаагүй ч эдгээр сургуулиуд технологи, шинжлэх ухааны чиглэлээр сурах гэж буй сурагчдад яах аргагүй шилдэг сургуулиуд болох нь ойлгомжтой. 


16 сэтгэгдэлтэй:

30^00 said...

За ийм хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа.

nyamka21 said...

uu zunduu unshlaa yost baharhmaar ymaa za amjilt hvsii,chi ymar mergejleer suralcaj bgaan

Билгүүн said...

Баярлалаа. Сурах чиглэлээ сонгоогүй л байна. Америкийн сургуулиудад эхний хоёр жилдээ дуртай хичээлүүдээ сонгон судалж байгаад дараа нь мэргэжлээ сонгож болдог юм.

30^00 said...

Тэтгэлэг авахдаа ТОЭФЛ өгсөн үү? Ер нь сургуулиуд тэтгэлэг өгөхдөө 2ланг нь шаардаж бна уу? Эсвэл аль нэгийг нь үү?

baad said...

Өө Билгүүн ээ, чи ямар их бахархмаар хүүхэд вэ. Эн тэргүүнд амжилт хүсье! Одоо ч сургуульдаа оччихсон байгаан байна, тийм үү?
Шөнө ажлын хажуугаар Осендовскийн түүхэн баримтат гайхалтай сонин номыг уншиж дуусгаад сэтгэгдэлээс нь санаандгүйгээр чиний энэхүү блогийг олж үзэхүл бүр ч ихээр сэтгэл догдлов. Мөн нээтбүүк дариу авая даа. Kindle дээр үү? Өөрөө аваагүй хэрнээ ойр тойрныхондоо ойлгуулаад сурталчлаад л яваа л даа.

Билгүүн said...

baad-д
Баярлалалаа! Тийм ирчихсэн байна. Тэр номыг одоо унших гээд л байгаа. Их сонирхолтой гэж сонссон. Ном ихээр унших гэж байгаа бол Kindle л дээр. Ном уншигчуудын талаар бичсэн нийтлэл дээр давуу талуудыг нь илүү сайн тайлбарласан.

30^00,
Урьдны нийтлэлүүд дээр ямар ямар шалгалт өгсөн тухай бичсэн байгаа. TOEFL, SAT гээд шалгалт өгсөн.

coral said...

thanks for your information
angli hel surj bgaa tul comment bolgonoo angliar bichhiig oroldloo
hehe
Mon hicheelee sn hiij, biye bodooroi
Amjilt husiye

SK.BeAt said...
This comment has been removed by the author.
april.jazz21 said...

tasarhai

april.jazz21 said...

bi odoo "HOBBY"-d surch bga l da, sayhan tani nugu yarisan lektsend bsan. Bayarlasan (mash ih); aimr sonirhol tatad bichsen "article"-uudig chin gyals unshchlaa! C:

april.jazz21 said...

PS: Ta Boston Celtics-iin toglolt uzeerei, mair goyo bag!
Asuult: Harvard-iin sagsan bumbugiin shigshee bag ni ymr baina vee?
(Cyrillic-eer bichihdee jhon taaruu uchir latin-aar bichichle C: )

Uran said...

Энэхүү блогоор дамжуулан монголынхоо ирээдүй болсон хүүхэд, залуустаа зориулж боловсролд нь бага ч гэсэн нэмэр оруулауйц мэдээлэлүүд тавих болно. ^^ =). Өөрийнхөө сурч авсан жоохон мэдлэгээр энэхүү блогийг хөтөлж байна =P. http://uranhiromi.blogspot.com/ ыг цаашаа дамуулж өгнө үү=)IBT TOEFL, SATgiin tuhai

цэлмэг said...

SNU amerikt toefliin onootoi bol high school yumuu colleged tetegleg awj chadakhuu

Tsengel Naranbat said...

Sain bnu ? bi anagaahiin chigleleer suraltsdag . Amerkid anagaahiin chigleleer tusdaa surguuli bdag uu eswel bvh chigleliin hamtarsan 1 surguuli bdag yumuu ? college searchees haij vzhed yag tuhain mergejliin hailt bhgvi bhiin .

thanh nguyen said...


mà, chậm rãi tiêu tán.

Vương Lâm vung tay áo lên. Phi kiếm kia lập tức bay tới, bị hắn chộp vào

trong tay. Sau đó hắn vỗ vào túi trữ vật, Thiết Phiến lại bay ra.

“Đem hắc vụ kia nuốt hết vào!” Vương Lâm nói một câu, sau đó quay sang nhìn về phía Tôn Hữu Tài.

Trên Thiết Phiến hồng quang chợt lóe, một Ma đầu nhảy ra nhào về về phía

hắc vụ. Cũng không quản hắc vụ này rốt cuộc có thể cắn nuốt và tiêu hóa

được hay không. Ma đầu vẻ mặt đau khổ, cắn nuốt sạch sẽ. Chẳng còn cách
khoá học kế toán cho giám đốc
học kế toán thực hành
Chung cư imperia garden

tiếng anh cho người đi làm
khoá học kế toán excel
học kế toán tại tphcm
dịch vụ kế toán trọn gói
diamond bay resort
chung cư hoà bình green city
five star garden
học kế toán tại hải phòng
trung tâm kế toán tại hoàng mai

nào khác. Nếu hắn không nuốt... Vương Lâm lợi hại như thế nào trong lòng

hắn biết rất rõ.

Lúc này, Tôn Hữu Tài mới kịp phản ứng. Hoảng sợ lui ra phía sau vài

bước. Không nói hai lời dưới chân dẫm một cái. Thân mình ‘sưu’ một tiếng

chui xuống đất. Biến mất không thấy gì nữa.

Ma đầu chớp mắt, vội vàng tăng cắn nuốt tốc độ. Nhưng đáng tiếc câu nói phía sau của Vương Lâm, lại làm cho hắn chán nản.

Nomin. A said...

snu? erno amerikiin surguuliudad urlagiin taliin ymar ymar mergejil bdag yum bol? jishee ni tanai surguulid jujigchin duuchin geh mergejluud baidaguu?

Post a Comment