![]() |
Annenberg Hall, Харвардын хоолны заал |
![]() |
Sever Hall, Harvard Yard |
Өнгө өнгийн арьстай хүмүүс, яаран алхах мөртлөө ард нь явж байгаа хүнийхээ өөдөөс хаалга хэзээ ч хаадаггүй, чөлөөтэй харьцаатай мөртлөө эелдэг Америкчууд урьд зун Америкад миний ирэхэд байсан шигээ л байж байна. Дахиад нэг цаг гарам нисч шөнийн 12 цагт Бостонд очоод Кэмбридж хүрэх таксинд суув. Хаашаа явахав хаягаа хэл гэж жолоочийг хэлэхэд нь газрын зураг харуултал газрын зураг ойлгодоггүй, GPS-ээр л замаа заалгаж явдаг гэлээ. Тэгэхээр нь Харвард явъя гээд хөдлөв. Нөгөөдөх чинь бас Харвардын ойр ирчихээд хаашаа явахаа сайн мэдэхгүй байсан уу, илүү мөнгө авах гэсэн үү жижиг жижиг гудамжаар авч явсаар Харвардын үүдэнд ирэв. Буугаад типэнд 5 доллар өгөхөд аз жаргал хүсээд л ихэд баясаад яваад өгч байна.
Алдарт Харвард руу төв хаалгаар нь ороход эхлээд өөрийн эрхгүй инээмсэглээд л явж байсан бол сүүлдээ үе үе энд ирчихсэн байгаадаа итгэхгүй л гайхаж явлаа. Чемодануудаа Harvard Yard-аар чирч явсаар намайг миний өрөөнд оруулж өгөхөөр хүлээж байсан хүмүүстэй уулзаад өрөөндөө оров. Мэдээж онгоцоор явах туршдаа унтсан, мөн 12 цагийн зөрүүтэй орноос ирсэн тул нойр хүрэхгүй, үүр цайтал хүлээгээд өрөөнөөсөө гарч Кэмбрижээр алхаж тэнэлээ. Харвардын оюутны хотхон үнэхээр сайхан санагдсан. Хаа сайгүй ногоон зүлэг модтой, бараг мод болгонд хүмүүст дасчихсан хэрэм амьдарна, энд тэнд туулайнууд хүртэл харагдав. Хотхоноос гараад Кэмбрижээр алхаад явахад тун сайхан байлаа. Явган хүний гарц руу ойртонгуут л машинууд шууд зогсоод гаргаж өгнө, бүүр өглөө атал дасгал хийгээд гадаа гүйх хүмүүс зөндөө. Хааяа ногоон цэцэрлэг тааралдаад ер нь л амьрдахад сайхан газар ажээ.
Маргаашнаас нь хоёр хоног цэвэрлэгээний ажил хийв. Цэвэрлэгээний ажил ч гэж, нээх сүйдтэй юм байхгүй, гол нь хичээл эхлэхээс өмнө хамт ажиллаж байгаа оюутнуудтайгаа танилцаж нөхөрлөх боломж олгож байгаа хөтөлбөр юм. Манай цэвэрлэгээний баг ч эхлээд ярих гэхээр нэг л ярих юм олдохгүй чимээгүй ажиллаад шал шүүрдэх зуураа үг дуугарахгүй чимээгүй байгаагаа шоглон өөрсдийгөө "silent sweepers" хэмээн нэрлэв. Ажлын хоёр дахь өдрөөс харин ажил хийхээсээ илүүтэй цагийг ярьж өнгөрүүлсэн ч цалингаа урьдны адил хэвээр нь авах боллоо.
Цэвэрлэгээний ажлын дараа долоо хоног олон улсын оюутнуудад Америкад амьдарч Харвардад сурах талаар зөвлөгөө өгөх хөтөлбөрүүдэд хамрагдав. Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдаж байхад сонирхолтой санагдсан зүйл гэвэл Харвардад ирж буй оюутнууд бие биенээсээ хэчнээн ихээр өөр өөр байгаа нь байлаа. Сургууль сургуулийнхаа шилдэг хүүхдүүд гэхээр бүгдээрээ жоохон ч гэсэн төстэй байх болов уу гэж бодсон чинь бүр бүхий л төрлийн (зүгээр ч нэг хэлж байгаа юм биш шүү!) хүмүүс байх аж.
![]() |
Хөршүүд |
![]() |
Sanders Theatre, хамгийн том лекцүүд энд болдог |
Есөн сарын нэгэнд хичээлүүд эхэлсэн. Эхний хагас жилд 4 хичээл сонгож болно гэхээр нь эдийн засаг, хэл шинжлэл, expository writing, Франц хэл гээд сонгоод байна. Эдийн засгийн лекцийг нь дэлхийд алдартай Mankiw гээд профессор тавьдаг ба лекц бүрт дор хаяж 600 оюутан Харвардын Sanders Theatre-г дүүргэдэг. Хэл шинжлэлийн хичээл их сонирхолтой санагдаж байгаа. Гэхдээ сонирхож буй чиглэлүүд зөндөө, бас мэргэжлээ дараа жил болтол сонгох албагүй учраас энэ жилдээ аль болохоор олон төрлийн хичээлд сууж үзэх төлөвлөгөөтэй байна.
67 сэтгэгдэлтэй:
бичлэг их таалагдлаа. Харвардад очсон юм шиг тийм мэдрэмж сая төрлөө. Чиний зөв, олон хичээл сонгож үзсэн нь дээр байх. Мэдээлэлээ бусадтай хуваалцаж байгаад баяртай байна.
Oooooooooo., unen nice ... Za nzaa amjilt husiye., Daraa daraagiin post -uudiig chine huleej bn shu., Zav zaigaaraa bichej bgaarai.,
Wow, unshix yavtsdaa nudeer uzej bgam shig sanagdlaa. Minii duu ch aztai, chadaltai xuuxed yumaa, aldart Harvardad suraltsax gej bdag. Za tegeed sain suraad ex orniixoo neriig orgoson mundag mergejilten bolooroi gej erooye
Сонирхолтой блог байлаа, үргэлжлүүлээд аялуулаад байгаарай
Гоё юм байна шд..Наана чинь байгаа юм шиг санагдчихлаа..Гүүдлак ^__^
hI, chini blog olon hund ach tustai blog yma, tsaashda medee nemj bgaarai, hicheeluude sain hiiged onts suraarai, good luck!
Ёстой гайхалтай, яг л Харвардад очсон юм шиг санагдлаа. Бүр эрч хүрч авчихлаа. Үнэхээр мундаг байна шүү, манай дараагийн ерөнхийлөгч ч юм билүү! Чамд амжилт хүсье!
сайхан юмаа
би бас харвардад сурмаар санагдчихлаа
Амжилт хүсье
Gaihaltai ! amjilt ! uru chin ih saihan energytei bhaa.
Amjilt huseye, Nmaig huleej bgarai :P
Бичээд байгаараа байнга орж ирж уншиж байна шүү. Амжилт хүсье
сайн байна шүү... хичээгээд байгаарай :)
Чамаар үнэхээр их бахархаж байнаа. Сайхан санагдаж байна. Амжилт хүсье!
Дахиад л баяр хүргье. Чи чаджээ. Сайн сураарай
Nice. õóðäõàí øèã ÌÀ-ä î÷ìîîð ñàíàãä÷èõëàà.
Good luck :)
Great!!
Mongolia is very proud of you! :D
keep going....
and your blog is wonderful!!
it really inspires me
thank you!!
best wishes for you
Нүдэнд харагдтал бичсэн байна шүү... за сайн сураарай гүүд лайяк
ёстой мундаг хүү байнаа чи. амжилт хүсье. сонин сайхнаа бичээд байгаарай. very very proud of you.
Амжилт хүсье. Сайн суралцаарай.
Hi
Nudend haragdahaar bichsen bna shuu .
Goy niitleltei , sain blog bna.
Ingej uzsen sonssonoo busadtaigaa huvaaltsaj bgad ih bayrtai bna.
Sain suraarai , bicheed baigaarai .
Юуны түрүүнд чамд ийм мундаг сайхан сургуульд орж чадсанд чинь баяр хүргэе. Би өмнө нь Харвардад сурсан монгол хүний тухай сонсч байгаагүй л дээ, чамаас өөр хүн сурсан буюу сурч байж ч болох юм. Ер нь энэ талаар мэдвэл бидэнд соньхон л байх болов уу. Нийтлэлүүдийг чинь уншлаа, залуус бидэнд их хэрэгтэй зүйлсийн тухай бичжээ. Уншиж дуусаад энэ блогийг олж үзсэндээ ихэд баярлав. Цаашид Харвард дах амьдралын тухай, өөрийнхөө олж авсан шинэ содон, сонирхолтой мэдээ мэдээллээсээ хуваалцаж байгаарай гэж хүсье. Bon chance!
Ulam ulam amjiltt suraltsaarai :)
Amjilt :)
Mail haygiig chin avmaar bna aa. . . Asuuh yum ih l bna
Sainu Bilgunko :)
Blog-iig chini hamgiin anhnii niitlelees hoish unshsan ch odoog hurtel comment uldeegeegui yavj... I hope you're doing well at Harvard :). Looking forward to more of your posts!
BTW, I'm following you on twitter. :P
Love,
Solongo
Mash iheer baharhaj bn, ondroos ondor amjiltiig husye,
Бахархаж байна. Үнэхээр том эхлэл байна. Эхлэл нь ийм том амжилт байгаа юм чинь өрнөл, төгсгөл нь үнэхээр агуу байна гэж итгэж байна. Амжилт хүсье. Блогийн чинь байнгийн уншигч болноо...
manaihan ingeed medlegee huvaaltsdag bolood baihaar yamar goyo uramtaim be. daraa daraachiin harvardiin mongol togsogchidiigoo urialj, zorigjuulah saihan bichleg olniig nemeerei. cheers.
omnoh togsogchidoos bas ingeed goyo medeelel huvaaltsaasai
Зун анх орж ирээд уншихад сонирхолтой санагдаж байсан шүү амжилт. Ойрд завгүй болоод бичлэг оруулаагүй бололтой. зав зайгаараа бичээрэй
Мундаг хүү байна. Амжилт хүсье.
wow good luck:)
өшөө бичээд байгаарай, уншсан чинь нээх гоё inspired болчихлоо:)
hey bilguunee, chinii buh bichlegiig chin shimten unshlaa. Gants huseh zuil bnaa. Chi fontiig n har deer tsagaan bgaag n solij boloh uu? Udaan unshaad suuhaar nud ereeljleed bnaa. Saihan blog hutulj bgaan baina. Amjilt husey.
Сайн уу?
Өнөөдөр сонингоос ярилцлагыг нь уншаад блогоор нь зочиллоо. Чамд амжилт хүсье.
Чиний араас олон олон Монгол залуус маань энэ сайхан сургуулийг зорин очоод чам шиг сэтгэгдэлтэйгээр хаалгыг нь татан орох байхаа.
Урам зориг ороод л явчихлаа шүү. Миний ээлж удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Snuu? Harvardad orsond bayar hvrgej surlagiin undur amjilt hvsie. heden lawlah zvil bna.
1. Elsehed heden turliin essay shaardsan be?/HARVARD-aas/
2. Bvh materialaa online-r ywuulsnuu tgd heden sariin daraa Harvard-s shan medeegee awsan be?
3. Chi dotuur bairand n amidarch bgaa yu? tvvniih n tulburiig bas tsaanaas n daadaguu?
dotuur bairand amidrah sanalaa hezee ugdug we?
Bayarlalaa delgerengvi hariult ugwul tun ih bayarlah bn.
Чамаар маш их бахархаж байна.Олон хүмүүс чамаас эрч хүч , урам зориг авч байгаа гэдэгт бат итгэлтэй байна. чи үүгээрэ бахархах хэрэгтэй шүү.Амжилт
Snu? Anh udaa blogoor ni zochilj bna. Uneheer saihan sanagdlaa.... nudend haragdtal bichsen bna. Mash ih uram zorig ugch bna shu!! Ene ercheeree ulam bur hicheegeed bgaarai! Uneheer ih baharhaj bna! :-)
nogunaagiin comment ih taalagdlaa
tmee mglchuud odoonoos ehleed harvardad surch ehelj bn ene amjiltaa hadgalaad uragshaa zaluusaa
husvel ene zaluus bi ch baij bno ta ch bj bno ^^
Uneheer baharhmaar ym. Sain suraad, muruudulduu hureerei. Tomoos tom amjilt husi.
Sain y, bi chamru sayhn mail yavulsn Munkh-Orgil bn.
Udku naan chin ochnoo, tgd saihn nzud boltsgoonoo. fb-ru chin Nash Omy gdg nereer friend request yavulsn shu. za tgd tsaashdin amjilt husey.
hi bi neg ym asuuh gsen ym ta erni oiroltsoogoor heden nom unshsan be?(if it is not private can u tell us) Bas er ni zaval unshihad heregtei gsen zarim nomnuudiig helj ogooch pls pls pls...
unete tsgaa homslon medelel huwalrssand bayarlalaa.. amjilt husiii,,,, blogdoo bnga yum bichj sanaa bodloo huwaltsaj bgarai...
Чамаас болоод дөнгөж сая УРАМ орчихлоо.
So inspired and proud of you here ;)
Бичлэгүүдийг чинь шимтэн уншиж байх болноо.
Good luck...
Duugiin bichleguudiig unshij baigaad dutuu alsan mogoi shig ene angli helee saijruulnaa gej shiidlee. Helee saijruuulahiin tul nom unshih heregtei gej zovloson baigaag olj uzlee. Upper intermediate level-tei hun ymar nom unshival zugeer ve?
All my best wishes for you and your family!! ^^
Сайн уу? Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе! Сайн байна шүү. Харвард гэсэн чинь нээх гоё санагдлаа, үнэхээр дотор нь орох шиг боллоо. Бичээд байгаарай амжилт чи чадна.
Энэхүү блогоор дамжуулан монголынхоо ирээдүй болсон хүүхэд, залуустаа зориулж боловсролд нь бага ч гэсэн нэмэр оруулауйц мэдээлэлүүд тавих болно. ^^ =). Өөрийнхөө сурч авсан жоохон мэдлэгээр энэхүү блогийг хөтөлж байна =P. http://uranhiromi.blogspot.com/ ыг цаашаа дамуулж өгнө үү=)IBT TOEFL, SATgiin tuhai
сүүлийн бичлэгүүд чинь ерөнхийдөө зөвлөмж хэрэгтэй мэдээлэл байгаа. үүнээс гадна harvard дах оюутнуудын аж байдал ч гэхиймуу, өөрийнхөө амьдарч байгаа орчныхоо талаар илүү тодорхой мэдээлэл өгвөл бидэнд бас сонирхолтой байх болов уу гэж бодож байнаа
Энэ бичсэн постыг уншихлээр үнэхээр урамтай сонирхолтой бөгөөд өөрөө чин сэтгэлээсээ очиж үзмээр санагдуулж байна ^_^. Harvard сургууль Enginering чиглэлээрээ хэр бол бусдыгаа бодвол.
бидэнд өгдөг олон зөвлөгөө,мэдээллийнхээ хажуугаар энэ бичлэг шиг бичлэгүүдийг бас оруулж бгаарай...их сонирхолтой юм... :)
sain baina uu? bi odoo hyatad hel surch bgaa yumaa neg l sn bolj oghgui yu ta hyatad hel surch bsan argachlalaasaa bolon ashiglaj baisan nom setguuleesee huwaaltsaach thuu tanii tuslaltsaa nadad mash ih heregtei bna
Монгол хүний саруул ухаанд би итгэдэг...
Бичлэгийн хэлбэрийг нь харахад яах аргагүй олон ном уншсан гэдэг нь харагдаж байна шүү. Яг л зохиол шиг бичигдсэн байна. Харри Поттер анх сургуульдаа очсон мэт...
Амжилт хүсье
Angli hel deer nom unshihaar uneheer helnii tuvshin deeshildeg uu? Bas yaj hurdan hugatsaand angli heleer yrih shadvaraa deeshluuleh ve? Hamgiin zuw onovchtoi zuwluguug uguuch! Bayrlalaa
sain bna uu helnii beltgeld suuval haana yamar shugamaar hed orchim tugruguur suuval deer ve ?
FB haygaa uldeej boloh u?
olchihloo, daanch request duuren genee. :(
Гоё юмаа, хүн болгоны мөрөөдлийн сургуульд шилдгүүдтэй мөр зэрэгцэн орох үнэхээр сайхан байдаг байх, тэр тусмаа цэвэр өөрийнхөө чадвараар 100% тэтгэлэгтэй сурна гэхээр бахархмаар өөрөө орсон юм шиг л баярлмаар байна шүү. Өөр Харвардын талаар бидний мэдэхгүй олон зүйлсийг бичээрэй. Бас Хуулийн эсвэл Бизнесийн Сургууль нь их алдартай, тэнд суралцвал гоё байх гэсэн бодол төрж байна.
Сайн байнуу? Баярлалаа их хэрэгтэй мэдээлэл байна. Амжилт хүсье.
bi ch bas odoogiin sharguu hudulmuriinhuu etsest ingeed yvna aa!! uurtuu itgeltei bainaaa :) tanias bas ih uram avdag shuu bayrlallaa...
hiện. Hồn phi phách diệt! Tu vi của Vương Lâm đạt tới Trúc Cơ kỳ thì hắn
là vô địch trong số những người cùng giai. Nếu hắn là Kết Đan kỳ thì
chính là quân vương Kết Đan kỳ. Một khi hắn tới Nguyên Anh kỳ... hắn chính
là thiên hạ đệ nhất cao thủ dưới Hóa Thần Kỳ của toàn bộ tu chân liên
minh.
Trung niên nhân trợn tròn mắt mà nhìn. Trong nháy mắt, hắn có thể cảm
giác được thần trí của mình bị một cỗ lực lượng hủy diệt đánh trúng. Hắn
khoá học kế toán cho giám đốc
học kế toán thực hành
Chung cư imperia garden
tiếng anh cho người đi làm
khoá học kế toán excel
học kế toán tại tphcm
dịch vụ kế toán trọn gói
diamond bay resort
chung cư hoà bình green city
five star garden
học kế toán tại hải phòng
trung tâm kế toán tại hoàng mai
chẳng hề có chút phản khàng, trong phút chốc đã bị tiêu diệt. Sự sợ hãi
mới vừa xuất hiện trong mắt, lập tức tan biến. Thân mình mềm nhũn
xuống. Mãi cho đến chết đi, hắn cũng không thể hiểu được. Chuyện này rốt
cuộc là sao.
Mọi chuyện phát sinh quá nhanh, phi kiếm giữa không trung vừa bay ra
được nửa đường, mất đi sự khống chế. Hắc mang lập tức tiêu tán, từ không
trung rớt xuống. Sau đó, hắc vụ khô lâu cũng vì trung niên nhân chết đi
snu americad emch anagaahiin chigleleer surahad zaawal ehleed ymr neg chigleleer bakalawraar sursan bn ystoi yu herew hytadad bakalawraar anagaahd suraad americad nariin emchiin mergejleer surch bldog ym bolu
Бид зээлээ санал болгодог Бид 3% -ийн бага хүүний түвшинд хэрэгцээтэй бүх хүмүүст зээлийг санал болгодог. Бид 20,000-аас 500,000,000 хүртэлх харилцан тохиролцсон хүүний түвшингээс ялгаатай дүнг өгч болно. audreyladiva@outlook.com хаягаар
sn bnu fs hayg ogj bolohgv yi
Post a Comment