SAT-д бэлдэх нь: Writing-г хэрхэн амжилттай давах вэ буюу эсээ бичиж, алдаа олох талаар; Цуврал 2
9:10 PM

    Ихэнх хүмүүст Writing-ийн оноогоо ахиулахад хамгийн амар байдаг. Энэ нь уг хэсгийн тестээр ирдэг асуултуудад тодорхой хэдхэн дүрэм мэдэхэд, харин эсээнд нь заагдсан зарчмууд баримталхад хангалттай байдагтай холбоотой юм. Энэхүү нийтлэлд Writing-ийг бүрдүүдлэгч уг хоёр хэсэгт хэрхэн бэлдэх талаар өгүүлэх болно.

Тест хэлбэрээр ирдэг асуултууд
Writing-д тестээр өгүүлбэрийн алдаа олох, өгүүлбэрийн алдаа засах, цогцолборын алдаа засах гэсэн гурван төрлийн даалгаврууд ирнэ. Өгүүлбэрийн алдаа олох асуултууд эхэндээ хэцүү мэт санагдавч олон асуултууд хийсний дараа нэгэн ижил төрлийн алдаанууд дахин дахин давтагдаж буй нь харагдаад эхэлнэ. Жишээлбэл дараах асуултанд буй алдаа нь Writing дээр дахин дахин гарч ирдэг.
In many parts of the world where(A) grasses cover vast expanses of land, periodic burning is practiced(B) in order to keep woody brush from gaining(C) a foothold and it stimulates(D) continuing grass growth. No error(E) 
   Энэ өгүүлбэрт parallelism алдагдсан буюу зэрэгцсэн өгүүлбэрүүдийн гажуудал үүсжээ. Англи хэлэнд зэрэгцэж буй өгүүлбэрүүд ижил хувиралд орсон байх ёстой байдаг байтал энд зэрэгцэж байгаа хоёр буюу "to keep woody brush from gaining" болон "and" холбоосоор холбогдсон "it stimulates" гэсэн гишүүн өгүүлбэрүүд өөр өөр хэлбэртэй байна. Энэ хоёрыг "to keep woody brush from gaining a foothold and to stimulate continuing grass growth." болговол сая зөв болох учраас D сонголт нь зөв хариу болж байна. SAT-ын шалгалт бүрт parallelism шалгасан асуулт дор хаяж нэг ирдэг болохоор parallelism алдагдсан өгүүлбэрийг хараад л шууд таньдаг болох хэрэгтэй. Энэ мэтээр арав орчим дүрэм л SAT дээр орж ирдэг бөгөөд бүгдийг нь сурчихвал алдаа олох асуултууд нэг их асуудал үүсгээд байхгүй. Хамгийн түгээмэл долоон алдаануудыг эндээс харж болно.
     Өгүүлбэр сайжруулах болон цогцолбор сайжруулах асуултууд ч гэсэн мөн адил давтагдаж ирдэг асуултуудтай байдаг. Ямар ямар дүрмүүдийг шалгадгийг эндээс бас эндээс харж болно.

Эсээний оноогоо ахиулах нь
SAT дээр эсээ бичихэд цаг давчуу, бичих сэдэв нь хүнд гээд тулгардаг бэрхшээлүүд гарна. Гэхдээ бэлтгэл дасгал, хэдэн арга техникийн ачаар 10 (дээд оноо нь 12) юм уу түүнээс дээш оноо авахад тийм ч хэцүү биш юм. Эсээгээ бичихдээ баримтлах гол зарчмуудыг дор жагсаая.
16 сэтгэгдэлтэй