“Best University Opportunity Program” АНУ-ын их дээд сургуулиудад элсэхэд бэлтгэх цогц хөтөлбөр
6:37 PM

    Америкийн сургуулиудад өргөдлөө явуулж, өгөх шаардлагатай тестүүдэд таныг бэлдэж өгөх  цогц курсэнд суухыг хүсвэл энэхүү хөтөлбөрт хамрагдаж болно. Хэдий хэрхэн бэлдэх тухай мэдээллийг интернэтээс хайгаад олох боломжтой, тестүүдэд тууштай бол өөрөө бэлдээд сууж болох ч гэсэн туршлагатай багш нараар тогтмол цагаар заалгавал цаг заванд хэмнэлттэй, илүү үр дүнтэй байх нь дамжиггүй. 
    Хөтөлбөрийг одоо MIT болон Америкийн бусад сайн сайн сургуулиудад сурч буй Монгол оюутнууд өөрсдийн дадлага туршлага дээрээ тулгуурлан зохион байгуулж байгаа учраас их тустай байна байх аа.
     Юутай ч 6-р сарын 25-ны 2 цагаас Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болох уг хөтөлбөрийн танилцуулах өдөрлөгт очоод үзнэ биз ээ.
     Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ танилцуулах хуудаснаас авч болно.
Хөтөлбөрийн facebook дээрх хуудсыг энд дарж үзнэ үү.

“Best University Opportunity Program” АНУ-ын их дээд сургуулиудад элсэхэд бэлтгэх цогц хөтөлбөр
Сургалт 2011 оны 06-р сарын 27-нд эхэлнэ.
Бүртгэлийг өдөр бүр 10.00-20.00 цагийн хооронд авч байна.
 

Хөтөлбөрийн зорилго:
Монголынхоо залуусыг өөрсдийн оюуны хүчээр АНУ-ын
өөрийн хүссэн нэр хүндтэй их сургуулиудад тэтгэлэгтэйгээр
элсэн ороход туслан бэлдэхэд оршино.
 

Хөтөлбөрийн тухайд:
Оюутан сурагчиддаа зориулж Монголд анх удаа зохион
байгуулагдаж буй тус сургалт нь АНУ-ын сургуулиудад хэрхэн
яаж элсэх, тэтгэлэг авах, шалгалтанд бэлтгэх цогц хөтөлбөр
юм. Сургалтанд дунд сургуулийн 8-12-р ангийн сурагчид, Их
сургуулийн 1, 2-р курсын оюутнууд хамрагдах боломжтой.
 

Сургалт:
• SAT Reasoning Test - Critical Reading, Writing
• SAT Subject Test - Mathematics
• SAT Subject Test - Physics
• Course for Application Process
• iBT-TOEFL
• Pre-TOEFL
гэсэн 6 чиглэлээр зохион байгуулагдана. Эдгээрээс сурагч
өөрөө сонгож 1-4 сургалтанд суух боломжтой.
Сургалтыг АНУ-ын шилдэг их сургуулийн оюутнууд болон
англи хэлний шилдэг багш нар удирдаж явуулна.
 

Танилцуулах өдөрлөг:
6 сарын 25-нд 14.00 цагт Монголын Залуучуудын Холбооны
хурлын танхимд болно. Тус өдөрлөгөөр сургалтыг зохион
байгуулагч оюутан, багш нар танилцуулага хийнэ.
 

Хаяг:
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк -307 тоот
Э-шуудан: bestuop@gmail.com
Холбоо барих утас: 11-327733, 99084989
18 сэтгэгдэлтэй

3rd World Online Debating Championships-д оролцоорой!
12:39 PM

   Дэлхийн онлайн мэтгэлцээний энэхүү тэмцээнд орон тус бүрээс нэг баг шалгаруулж аван 32 баг бүрдүүлээд аваргыг нь тодруулах юм. Дэлхийн хаанаас ч компьютертэй л бол оролцож болдог, бичгээр оролцох тул нөгөө багтаа хариулахад ашиглах нотолгоо баталгаануудаа өгөгдсөн 24 цагийн дотор сайтар нягтлан боловсруулах боломжтой гэх мэт чанаруудаараа ердийн мэтгэлцээний тэмцээнүүдээс давуутай. Тэмцээн нь 7-р сард эхлээд баг бүр хоёр долоо хоног тутам нэг мэтгэлцээнд оролцон шигшэгдэх журмаар явагдсаар 9-р сард өндөрлөнө. Мэдээж түрүүлсэн багийн гишүүдийг гоё гоё шагналууд хүлээж байгаа. Гол нь гэхдээ Англиар мэтгэлцэх болон бичих чадвараа сайжруулах боломж болохоор, бас эхний гурван байрын нэгийг эзэлбэл Америкийн их сургуульд орох магадлалыг чинь лавтай ихэсгэх учраас оролцох гэж үзэх хэрэгтэй тэмцээн шүү гэж хэлье.

    Оролцогчдод тавих насны хязгаар байхгүй ч, ихэнх оролцогчид 10-12-р ангийн хүүхдүүд байдаг. Багийн гишүүн бүрийн $20-ын бүртгэлийн хураамжаас хүсэлт гаргаад чөлөөлөгдөх боломжтой. Хэрвээ нэг улсаас хэд хэдэн баг оролцохоор бүртгүүлбэл тухайн улсын багуудын хооронд урьдчилсан шалгаруулалт явуулна. 

     Debatewise is proud to announce the third World Online Debating Championships (WODC). This is a debating competition like no other; you can debate from the comfort of your home, you can participate anywhere with internet access, you have a full 24 hours to perfect your arguments and can collaborate with teammates, no matter where they are in the world. 

    Entry costs US$20 per person and is capped at $100 per team. Bursaries are available to all deserving applicants. We will only have one team from each country so may hold preliminary rounds to select the representative before the main contest starts. You'll be notified if that is the case.
Otherwise, get entering and good luck. We are restricting this competition to 32 teams only so don't delay, enter now!
Why enter?
  • Fantastic prizes
  • Chance to call yourself a World Champion
  • Ability to hone your debating skills
  • Debate with people from around the world without leaving home
  • Permanent recognition in the Debatewise Hall of Fame
  • Certificates of achievement for all 32 finalists
  • Chance to mentor next year's contestants
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
5 сэтгэгдэлтэй

ЗАРЛАЛ: 2012 Oyu Tolgoi Overseas Scholarship
7:45 AM


Америк, Канад, Австралийн нэр хүндтэй сургуулиудад Оюу Толгойн 100%-ийн тэтгэлгээр cурах боломж байгааг сая дууллаа. Одоо их сургуулийн 2, 3-р курс-д сурч байгаа оюутнууд баклаврын зэргээ гадаадад үргэлжлүүлэн хамгаалах боломжтой бол, их сургуулиа төгссөн оюутнууд Мастерийн зэргээ хамгаалахдаа энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой юм байна. Тэтгэлгийн тухай зарим мэдээллийг дор оруулав. Хамрагдах тухай мэдээллийг энэ файлаас авна уу. Өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр: 5-р сарын 16, 2011.

    The Oyu Tolgoi Scholarship Program is designed to financially assist qualified applicants in obtaining degrees from accredited academic institutions of higher learning in the fields of mining engineering, operations, science and technology, environment and earth sciences. Oyu Tolgoi LLC is offering scholarship opportunities to study at well-known universities in USA, Canada and Australia.

    The overseas scholarship program will cover tuition fees, living expenses, airfare, health insurance, and visa and university admission fees. The scholarship program supports study in most fields of mining engineering, operations, science and technology, environment and earth sciences including: mining engineering, operations, mineral processing, metallurgy, geology, mechanical engineering, electrical engineering, civil engineering, environmental policy, energy, IT management, and economics related to mining.

Applicants must:

  • Be citizens of Mongolia.
For Undergraduate Study:
  • Be a second or third year fulltime student at an accredited Mongolian higher education institute
  • Have a minimum GPA of 3.2 or higher
    Have taken a TOEFL or IELTS exam within the last 2 years    
  • (A minimum TOEFL score of 550 PBT, 79 IBT, or a 6.5 overall score on the IELTS exam) If you don’t have a valid TOEFL score yet, please take a mock or institutional TOEFL exam. 

For Graduate Study (MA and MS):


Essential criteria:
  • Be a recent graduate and hold a bachelor’s degree from an accredited higher education institution recognized by overseas universities
  • Graduated with a minimum GPA of 3.2 or higher
  • Have taken a TOEFL or IELTS exam within the last 2 years(A minimum TOEFL score of 550 PBT, 79 IBT, or a 6.5 overall score on the IELTS exam) If you don’t have a valid TOEFL score yet, please take a mock or institutional TOEFL exam.
Desirable criteria:
  • A recent GRE exam score.  
    Applicants who meet the above-mentioned essential criteria are eligible to apply for the overseas scholarship program. English language training will be available to successful applicants to improve their English language skills to meet the overseas universities’ requirements.


5 сэтгэгдэлтэй

ЗАРЛАЛ: АНУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР USAP–2012
2:39 PM

Одоо 10-р ангид байгаа бүх хүүхдүүдэд USAP гээд Америкийн дээд сургуулиудад суралцахад тусламж зөвлөгөө өгдөг хөтөлбөрт оролцоорой гэж хэлмээр байна. Зөндөө хэрэгтэй мэдээлэл өгөхийн зэрэгцээ заримдаа санхүүгийн тусламж үзүүлдэг, тодорхойлолт бичиж өгдөг, Америкад сурахыг хүсэж байгаа бусад хүүхдүүдтэй танилцах боломж олгодог гээд олон сайн талуудтай. Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийг өргөдөл хүлээн авах сүүлийн өдөр болох 4-н сарын 22-ний дараа эсээ, mock SAT оноо, mock PBT TOEFL оноо гэх мэт шалгууруудыг үндэслэн хүүхдүүдийг шалгаруулж авдаг. Хэрхэн өргөдлөө өгөх талаар мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ хөтөлбөрийн тусламжтайгаар Америк руу сурахаар явсан зарим оюутнуудын тухай уншихыг хүсвэл энд дарж болно. Доор бас энэхүү хөтөлбөрийн тухай бага сага мэдээлэл оруулав.

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10-р ангид онц сайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, гадаадын их дээд сургуулийн төлбөр төлөх боломжгүй өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль коллежийн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт  /USAP/ оролцохыг урьж байна.


Хөтөлбөрийн зорилго:
Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төлөвшүүлэн бэлтгэхэд оршино.


Хөтөлбөрт оролцогчид 2012 оны 8-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль, коллежийн элсэлтийн өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтанд бэлтгэх, тэтгэлэг хүсэх  маягт бөглөх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллах бөгөөд сургуульдаа тэнцсэн хүүхдүүдэд виз хүсэх болон АНУ-ын соёлын талаар баримжаа олгох сургалт явуулна. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийн Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой.

Тэтгэлэг:
АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тогтоохдоо тухайн оролцогчийн ТОEFL, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулга дээр үндэслэдэг. Олон орны чадварлаг хүүхдүүдтэй өрсөлддөг учраас сургуульд тэнцэхгүй тохиодол элбэг гардаг тул хүүхдүүд маш сайн бэлдэн өндөр оноо авч материалаа сайн бүрдүүлэх хэрэгтэй байдгийг анхаарна уу.


Тавигдах шаардлага:
•    11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2012 оны хавар сургуулиа төгсөх/
•    Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
•    Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
/TOEFL PBT-550-аас доошгүй оноо авах чадвартай байх/
•    Сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй байх
•    Олон нийтийн  ажилд идэвхтэй оролцдог байх
•    Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх


Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна./
•    Өргөдлийн маягт
•    9-р ангийн бүтэн жилийн болон  10-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/
•    Өргөдлийн маягтанд өгөгдсөн сэдвээр 2 зохион бичлэг бичих /үгийн тоо 300-500/
•    Ангийн эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
•    Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно./
•    Гэр бүлиийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу:
12 сэтгэгдэлтэй

Өргөдлөө бэлдэж явуулах хугацаа болон бүрдүүлэх материалуудын хураангуй
1:47 AM

"Waiting for the Acceptance Letter", Жон Кийган
   Сүүлийн хэдэн өдөр ирсэн асуултуудын дагуу, сургуулиудад хэзээ өргөдлөө явуулж, ямар материалууд бүрдүүлэх ёстойг ойлгоход хялбар, олоход амар болгох зорилгоор энэ бичлэгийг бичлээ. Доор бичсэн хугацаанууд болон шаардлагууд ерөнхийлөн бичсэн мэдээлэл болохыг анхааран сургууль бүрийн албан ёсны мэдээллийг нь вебсайтуудаас нь аваарай.
  • 1-р сар
Ном уншиж Англи хэлээ сайжруулахыг бол аль эртнээс л хийвэл сайн ч гэсэн 5 юмуу 6-р сард SAT өгөх гэж байгаа бол энэ үеэс л эхлэн бэлдэж эхэлсэн байх хэрэгтэй.
  • 2-4-р сар
Шалгалтандаа бэлдэнэ.
  • 5-р сар
SAT өгнө.
  • 6-8-р сар
6-р сард SAT өгч болно. Амрахынхаа хажуугаар Англи хэлээ сайжруулж SAT-ынхаа оноог ахиулмаар байвал үргэлжлүүлэн бэлдэнэ. Ном сайн унших хэрэгтэй. 
  • 9-р сар
Үргэлжлүүлнэ. Эсээнийхээ тухай бодож эхэлнэ. Өргөдлөө энэ үеээс эхлэн явуулж болдог. Хэрвээ бүх зүйл чинь бэлэн болсон бол 9-н сард ч бүх юмаа бүрдүүлээд явуулчиж болно.
  • 10-11-р сар
SAT дахин өгч болно. Эсээгээ бичээд өргөдлөө бөглөнө. Багш нараасаа тодорхойлолтууд авна.
  • 12-р сар
SAT өгч болно. Бэлэн болгосон өргөдлөө онлайнаар 31-нээс өмнө явуулна. Хагас жилийн дүнгүүд, SAT болон TOEFL-н оноонуудаа онлайнаар явуулна.
  • 1-2-р сар
Зарим сургуулиуд 1-р сард өгсөн SAT-н оноог хүлээж авдаг болохоор 1-р сард SAT өгч болно. Financial Aid буюу тэтгэлгийн өргөдлүүдээ бөглөж явуулна. Зарим сургуулиудад ярилцлага өгч магадгүй.
  • 3-4-р сар
Сургуулиудаас хариунуудаа сонсоно.
  • 5-р сар
Сургуулиа сонгоод хариугаа хэлнэ. Америкийн визний өргөдлөө өгнө.
  • 8-9-р сар
Их сургуулийн хичээл эхэлнэ.

Common App-г нэг удаа бөглөөд хэчнээн ч сургуульд явуулж болно.
 Дээрх жагсаалтад SAT Subject Test болон TOEFL-г оруулаагүй болохыг анхаарна уу. Хэрвээ сургууль чинь шаардаж байвал 2 SAT Subject Test-ийг SAT авдаг саруудын аль нэгэнд нь өгөх хэрэгтэй. TOEFL-г сар бүр хэд хэдэн удаа авдаг учраас бэлдэж байгаад бэлэн болсон үедээ өгч болно. Мэдээж энэ бүгдийн хажуугаар хичээлээс гадуур өөрийн сонирхолтой зүйлээ хийж байх хэрэгтэй. Хэрвээ дунд сургуулиа төгсөөд шууд Америк явахаар төлөвлөж байгаа бол төгсөх жилийнхээ өмнөх жилээс бэлдэж эхлээд төгсөх жилийнхээ дундуур өргөдлөө явуулж дуусах юм. Хэрвээ дээрх хугацаануудаас хоцорсон бол төгсөөд нэг жил Монголын их сургуульд сурахынхаа хажуугаар өргөдлөө бэлдээд явуулж болно.  

Бүрдүүлэх материалын хураангүй:
  • Өргөдөл (Ихэнх сургуулиуд руу Common Application-оор өргөдлөө явуулж болно)
  • Өргөдлийн хураамж, эсвэл хураамжаас чөлөөлж өгөхийг хүссэн бичиг
  • SAT* TOEFL-н оноо. Шаардаж байвал SAT Subject Test өгнө.
  • Хичээлийн явцын дүн
  • Багш нарын тодорхойлолт
  • Эдгээрийг бүгдийг нь явуулсан хойноо Financial Aid-ын материалууд бөглөнө
*SAT-н оронд бас ACT гэдэг шалгалт өгч болно. ACT нь SAT-аас арай өөр. Төлбөрийн хувьд ижил. Зарим хүүхдүүдэд ACT илүү амархан санагддаг. SAT-г International School of Ulaanbaatar дээр авдаг бол ACT-г American School of Ulaanbaatar дээр авдаг. Шалгалтандаа сар гармын өмнөөс онлайнаар бүртгүүлдгийг анхаарна уу. Эртнээс бүртгүүлэхгүй бол шалгалтын суудал дүүрчихдэг.


26 сэтгэгдэлтэй

Америкад баклаврын зэргээ авахын учир буюу Liberal Arts боловсрол гэж юу вэ?
1:53 AM

     Яагаад заавал Америкад сурах болов гэж асуухаар ихэнх хүмүүс дэлхийд тэргүүлэх боловсролыг олгодог болохоор нь гэж хариулдаг. Энэ нь хэдий үнэн ч  (дэлхийн эхний 15-д жагсдаг сургуулиудын 11 нь Америкад байна) баклаврын зэргээ Америкад авахын өөр шалтгаанууд бас бий. 
Дундад зууны үеийн Европийн Liberal Arts
     Ихэнх сургууль нь жилийн жаран сая гаруй төгрөгийн төлбөртэй тул тэтгэлэг сайн өгдөг нь мэдээж чухал. Харин Америкийн олон коллежууд Liberal Arts боловсрол олгодог нь миний хувьд Америкад сурах шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлсэн.
    Онол талаас нь тайлбарлавал Liberal Arts боловсрол гэдэг нь нарийн мэргэжлийн тусгай мэдлэгээс илүүтэй, өргөн цар хүрээний мэдлэгийг олгох, шүүмжлэн сэтгэх, оюуны чадварыг хөгжүүлэхийг голчилдог боловсрол юм.
        Практик талаасаа Liberal Arts коллеж-д очоод сурч байгаа оюутанд Liberal Arts нь мэргэжлээ жил гаруй сонгох албагүйгээр олон төрлийн хичээл үзэж дуртай чиглэлээ сонгох боломжийг олгодгоороо давуу талтай. Дөнгөж арван жилээ төгсөөд байгаа хүүхдэд насан туршдаа хөөх мэргэжлээ сонгоно гэдэг ихэнхдээ л хэтэрхий ахадсан шийдвэр байдаг. Америкийн коллежүүд ч энийг ойлгодог болохоор элсэгчдээсээ ямар нэгэн мэргэжил сонгосон байхыг шаарддаггүй. Бүтэн жилийн туршид найман төрлийн хичээл үзээд юунд дуртай юунд дургүйгээ олж мэдсний дараа мэргэжлээ сонгоно гэдэг сайн шийдвэр гаргахад тустай. Би л гэхэд эхний улиралдаа үзсэн хичээлүүдээс эдийн засагт бага зэрэг сонирхолтойгоо мэдээд үргэлжлүүлж үзэхээр шийдсэн бол хэл шинжэлд сонирхолгүйгээ мэдэж үзэхээ больж байна. Цаашид төр засаг, олон улсын харилцаа, уран зохиол, компьютерийн хичээлүүд ямар байхыг үзэхээр төлөвлөж байгаа.
      Зөвхөн мэргэжлээ сонгож чадахгүй байгаа хүүхдүүд ч гэлтгүй аливаа чиглэлээр сурахаар шийдсэн хүүхдүүдэд ч Liberal Arts боловсрол тохиромжтой. Үнэхээр сонгосон чиглэлээрээ хичээлээ үзэхэд дуртай байвал хурдан гүнзгийрч болдог бол үзээд ирэнгүүт тийм ч их сонирхолгүйгээ мэдвэл чиглэлээ дорхноо өөрчилж болно. Үнэндээ ч ихэнх оюутнууд сургуульдаа орсон хойно төлөвлөж байснаасаа өөр чиглэлээр сурдаг. Инженер болно гэж байсан хүүхэд биологиор сурах, биологиор сурна гэж байсан хүүхэд эдийн засгаар явах нь элбэг.
       Америкад сурах нөгөө чухал шалтгаан бол дээр дурьдсан тэтгэлэг. Тэтгэлгийн тухай блог дээрээ би нэлээн бичсэн байгаа болохоор энд дахин бичээд яахав. Гэхдээ ямар ч байсан гадаадын оюутнуудад Америк шиг их тэтгэлэг өгдөг өөр газар байхгүй. Зөвхөн Харвард, Йэйл гэлтгүй Америкад гадны оюутнуудад тэтгэлэг сайн өгдөг сургуулиуд өчнөөн бий. Яг хэд гэдгийг нь мэдэхгүй ч тэтгэлэг маш сайн өгдөг сургууль зуу лавтай давна.
     Дэлхийн шилдэг боловсролыг мэргэжлээ зөв сонгоод, азтай байвал Монголын их сургуульд сурахаас ч бага зардлаар эзэмшинэ гэдэг асар том боломж. Ийм боломж байгааг ухаарсан дэлхийн орон бүр дахь хүүхдүүд Америкийн сургуулиуд руу хошуурцгааж, Хятад Солонгосууд бүр мянга мянгаараа очиж суралцаж байхад Монголын оюутнууд ч Америкийн шилдэг сургуулиудад олноороо сурвал сайхан.
14 сэтгэгдэлтэй