Түгээмэл асуултууд (FAQ)
3:27 PM

   Мэйлээр ихэвчлэн нэг төрлийн асуултууд давтагдан ирдэг болохоор энд ерөнхийлөн нэгтгээд хариулбал мэдээлэл олж авахад цаганд хэмнэлттэй байх болов уу гэж бодоод энэхүү бичлэгийг бичиж блогтоо хуудас болгон орууллаа. 

Би Харвардад ормоор байна аа. Одоо яах хэрэгтэй вэ?

    Хамгийн эхлээд блогон дээр байгаа Америкийн их дээд сургуульд элсэн орохтой холбогдолтой нийтлэлүүдийг бүгдийг нь сайн уншчихвал ерөнхийдөө юу хийх ёстой талаар гайгүй сайн ойлголттой болчихно. Мэдээж harvard.edu гээд Харвардын веб сайт руу ороод admissions буюу элсэлт гэсэн хэсэг рүү орж зөндөө мэдээлэл авах боломжтой.
    Үүний дараа talk.collegeconfidential.com сайт руу орж нарийн ширийн асуултуудаа бусад сургуульд орохоор бэлдэж буй хүмүүсээс асууж мэдэж болно. Мэдээж бас Гүүгл ашиглавал бараг л бүхий л хэрэгтэй мэдээлэл олдохоор байгаа. Блог дээр байхгүй, нээт дээр хайгаад олдохгүй байгаа мэдээлэл байвал над руу мэйл бичээд асууж болно.


Дунд сургуулиа төгсөөд Монголд дээд сургуульд орчихлоо; баклавраар Америкад сурна гэвэл яах вэ? Америк сургуульд шилжиж очиж сурч болох уу?

   Монголын дээд сургуулиудын трансфэр кредитийг ер нь Америк сургуулиуд хүлээн зөвшөөрдөггүй болохоор Монгол дахь баклаврынхаа дундаас шилжиж очиж үлдсэн хугацаагаа Америкад гүйцээх ер нь боломжгүй. Гэхдээ Америкад нэг дүгээр курсээсээ эхлэн суралцахад болохгүй гэх юм байхгүй. Нэг юм уу хоёр дугаар курсэд сурч байхдаа Америкийн сургуулиудад apply хийгээд Америкад очиж сурсан зөндөө Монгол оюутнууд бий.


Би баклавраа Монголд төгссөн, ХХ дүнгийн голчтой, ХХ мэргэжилтэй бол Харвардад мастераар яаж сурч болох вэ? Ер нь элсэж орох боломжтой юу?

   Хаана ч сурсан байсан мастераараа Харвардад сурч болно. Гол нь сайн голч дүнтэй, сурах чин үнэн хүсэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ Америкад анагаах ухаанаар сурахад гадны хүмүүст элсэн ороход тун хэцүү, гадны хүмүүст тэтгэлэг бараг өгдөггүй болохыг анхаарна уу. Бусад чиглэлүүдийн талаарх мэдээллийг сургууль сургуулийнх нь веб сайтын admission буюу элсэлтийн хэсэг рүү ороод авч болно. Үүнээс гадна интернэт дээр Америкийн сургуулиудад орох талаар ярилцаж сурагч оюутнууд бие биендээ зөвлөгөө өгдөг talk.collegeconfidential.com top-law-schools.com/forums гээд зөндөө хэлэлцүүлгийн форумууд бий.


SAT, TOEFL, Subject Test гээд олон шалгалтууддаа хэзээ бүртгүүлж, хэзээ өгөх хэрэгтэй вэ? 



Би TOEFL дээр XXX оноотой; Харвардад орж чадах уу?



Бест төвтэй хамтран зохион байгуулдаг зуны сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч?

    Зуны хөтөлбөрийг Association of Mongolian Students in America (AMSA) буюу Америк дахь Монгол Оюутны Холбоотой хамтран зохион байгуулдаг болохоор хөтөлбөрийн талаарх бүхий л мэдээллийг холбооны www.amsa.mn веб сайт болон холбооны twitter.com/amsa_amokh твиттэр хаягуудаас авч болно.

    Хөтөлбөрийг 2012 оны 6-р сарын сүүл юм уу 7-р сарын эхэн үес эхлэн сарын туршид зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхтэй төстэй зохион байгуулагдана. Хөтөлбөрийн багш нар Harvard, MIT, Columbia, Mount Holyoke, Wesleyan гээд сургуулиудад сурдаг Монгол оюутнууд байх юм.


Би долоо юм уу түүнээс бага ангид сурдаг; Харвардад ороход яаж бэлдэх вэ?

   Эртнээс боловсролдоо анхаарч байгаа чинь маш сайн байна. Одоохондоо бол хичээлдээ шамдан суралцах, Англи хэлээ тууштай сайжруулах, хичээлээс гадуур өөрийн сонирхолтой дугуйланд хамрагдах, спортоор хичээллэх зэрэг дээр голлон анхаарах хэрэгтэй. Мөн Америкад Харвард гэлтгүй олон зуун маш сайн сургуулиуд байгаа шүү гэж хэлье.
8 сэтгэгдэлтэй