![]() |
"Waiting for the Acceptance Letter", Жон Кийган |
Сүүлийн хэдэн өдөр ирсэн асуултуудын дагуу, сургуулиудад хэзээ өргөдлөө явуулж, ямар материалууд бүрдүүлэх ёстойг ойлгоход хялбар, олоход амар болгох зорилгоор энэ бичлэгийг бичлээ. Доор бичсэн хугацаанууд болон шаардлагууд ерөнхийлөн бичсэн мэдээлэл болохыг анхааран сургууль бүрийн албан ёсны мэдээллийг нь вебсайтуудаас нь аваарай.
- 1-р сар
Ном уншиж Англи хэлээ сайжруулахыг бол аль эртнээс л хийвэл сайн ч гэсэн 5 юмуу 6-р сард SAT өгөх гэж байгаа бол энэ үеэс л эхлэн бэлдэж эхэлсэн байх хэрэгтэй.
- 2-4-р сар
Шалгалтандаа бэлдэнэ.
- 5-р сар
SAT өгнө.
- 6-8-р сар
6-р сард SAT өгч болно. Амрахынхаа хажуугаар Англи хэлээ сайжруулж SAT-ынхаа оноог ахиулмаар байвал үргэлжлүүлэн бэлдэнэ. Ном сайн унших хэрэгтэй.
- 9-р сар
Үргэлжлүүлнэ. Эсээнийхээ тухай бодож эхэлнэ. Өргөдлөө энэ үеээс эхлэн явуулж болдог. Хэрвээ бүх зүйл чинь бэлэн болсон бол 9-н сард ч бүх юмаа бүрдүүлээд явуулчиж болно.
- 10-11-р сар
SAT дахин өгч болно. Эсээгээ бичээд өргөдлөө бөглөнө. Багш нараасаа тодорхойлолтууд авна.
- 12-р сар
SAT өгч болно. Бэлэн болгосон өргөдлөө онлайнаар 31-нээс өмнө явуулна. Хагас жилийн дүнгүүд, SAT болон TOEFL-н оноонуудаа онлайнаар явуулна.
- 1-2-р сар
Зарим сургуулиуд 1-р сард өгсөн SAT-н оноог хүлээж авдаг болохоор 1-р сард SAT өгч болно. Financial Aid буюу тэтгэлгийн өргөдлүүдээ бөглөж явуулна. Зарим сургуулиудад ярилцлага өгч магадгүй.
- 3-4-р сар
Сургуулиудаас хариунуудаа сонсоно.
- 5-р сар
Сургуулиа сонгоод хариугаа хэлнэ. Америкийн визний өргөдлөө өгнө.
- 8-9-р сар
Их сургуулийн хичээл эхэлнэ.
![]() |
Common App-г нэг удаа бөглөөд хэчнээн ч сургуульд явуулж болно. |
Дээрх жагсаалтад SAT Subject Test болон TOEFL-г оруулаагүй болохыг анхаарна уу. Хэрвээ сургууль чинь шаардаж байвал 2 SAT Subject Test-ийг SAT авдаг саруудын аль нэгэнд нь өгөх хэрэгтэй. TOEFL-г сар бүр хэд хэдэн удаа авдаг учраас бэлдэж байгаад бэлэн болсон үедээ өгч болно. Мэдээж энэ бүгдийн хажуугаар хичээлээс гадуур өөрийн сонирхолтой зүйлээ хийж байх хэрэгтэй. Хэрвээ дунд сургуулиа төгсөөд шууд Америк явахаар төлөвлөж байгаа бол төгсөх жилийнхээ өмнөх жилээс бэлдэж эхлээд төгсөх жилийнхээ дундуур өргөдлөө явуулж дуусах юм. Хэрвээ дээрх хугацаануудаас хоцорсон бол төгсөөд нэг жил Монголын их сургуульд сурахынхаа хажуугаар өргөдлөө бэлдээд явуулж болно.
Бүрдүүлэх материалын хураангүй:
- Өргөдөл (Ихэнх сургуулиуд руу Common Application-оор өргөдлөө явуулж болно)
- Өргөдлийн хураамж, эсвэл хураамжаас чөлөөлж өгөхийг хүссэн бичиг
- SAT* TOEFL-н оноо. Шаардаж байвал SAT Subject Test өгнө.
- Хичээлийн явцын дүн
- Багш нарын тодорхойлолт
- Эдгээрийг бүгдийг нь явуулсан хойноо Financial Aid-ын материалууд бөглөнө
*SAT-н оронд бас ACT гэдэг шалгалт өгч болно. ACT нь SAT-аас арай өөр. Төлбөрийн хувьд ижил. Зарим хүүхдүүдэд ACT илүү амархан санагддаг. SAT-г International School of Ulaanbaatar дээр авдаг бол ACT-г American School of Ulaanbaatar дээр авдаг. Шалгалтандаа сар гармын өмнөөс онлайнаар бүртгүүлдгийг анхаарна уу. Эртнээс бүртгүүлэхгүй бол шалгалтын суудал дүүрчихдэг.