Яагаад заавал Америкад сурах болов гэж асуухаар ихэнх хүмүүс дэлхийд тэргүүлэх боловсролыг олгодог болохоор нь гэж хариулдаг. Энэ нь хэдий үнэн ч (дэлхийн эхний 15-д жагсдаг сургуулиудын 11 нь Америкад байна) баклаврын зэргээ Америкад авахын өөр шалтгаанууд бас бий.
![]() |
Дундад зууны үеийн Европийн Liberal Arts |
Ихэнх сургууль нь жилийн жаран сая гаруй төгрөгийн төлбөртэй тул тэтгэлэг сайн өгдөг нь мэдээж чухал. Харин Америкийн олон коллежууд Liberal Arts боловсрол олгодог нь миний хувьд Америкад сурах шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлсэн.
Онол талаас нь тайлбарлавал Liberal Arts боловсрол гэдэг нь нарийн мэргэжлийн тусгай мэдлэгээс илүүтэй, өргөн цар хүрээний мэдлэгийг олгох, шүүмжлэн сэтгэх, оюуны чадварыг хөгжүүлэхийг голчилдог боловсрол юм.
Практик талаасаа Liberal Arts коллеж-д очоод сурч байгаа оюутанд Liberal Arts нь мэргэжлээ жил гаруй сонгох албагүйгээр олон төрлийн хичээл үзэж дуртай чиглэлээ сонгох боломжийг олгодгоороо давуу талтай. Дөнгөж арван жилээ төгсөөд байгаа хүүхдэд насан туршдаа хөөх мэргэжлээ сонгоно гэдэг ихэнхдээ л хэтэрхий ахадсан шийдвэр байдаг. Америкийн коллежүүд ч энийг ойлгодог болохоор элсэгчдээсээ ямар нэгэн мэргэжил сонгосон байхыг шаарддаггүй. Бүтэн жилийн туршид найман төрлийн хичээл үзээд юунд дуртай юунд дургүйгээ олж мэдсний дараа мэргэжлээ сонгоно гэдэг сайн шийдвэр гаргахад тустай. Би л гэхэд эхний улиралдаа үзсэн хичээлүүдээс эдийн засагт бага зэрэг сонирхолтойгоо мэдээд үргэлжлүүлж үзэхээр шийдсэн бол хэл шинжэлд сонирхолгүйгээ мэдэж үзэхээ больж байна. Цаашид төр засаг, олон улсын харилцаа, уран зохиол, компьютерийн хичээлүүд ямар байхыг үзэхээр төлөвлөж байгаа.

Зөвхөн мэргэжлээ сонгож чадахгүй байгаа хүүхдүүд ч гэлтгүй аливаа чиглэлээр сурахаар шийдсэн хүүхдүүдэд ч Liberal Arts боловсрол тохиромжтой. Үнэхээр сонгосон чиглэлээрээ хичээлээ үзэхэд дуртай байвал хурдан гүнзгийрч болдог бол үзээд ирэнгүүт тийм ч их сонирхолгүйгээ мэдвэл чиглэлээ дорхноо өөрчилж болно. Үнэндээ ч ихэнх оюутнууд сургуульдаа орсон хойно төлөвлөж байснаасаа өөр чиглэлээр сурдаг. Инженер болно гэж байсан хүүхэд биологиор сурах, биологиор сурна гэж байсан хүүхэд эдийн засгаар явах нь элбэг.
Америкад сурах нөгөө чухал шалтгаан бол дээр дурьдсан тэтгэлэг. Тэтгэлгийн тухай блог дээрээ би нэлээн бичсэн байгаа болохоор энд дахин бичээд яахав. Гэхдээ ямар ч байсан гадаадын оюутнуудад Америк шиг их тэтгэлэг өгдөг өөр газар байхгүй. Зөвхөн Харвард, Йэйл гэлтгүй Америкад гадны оюутнуудад тэтгэлэг сайн өгдөг сургуулиуд өчнөөн бий. Яг хэд гэдгийг нь мэдэхгүй ч тэтгэлэг маш сайн өгдөг сургууль зуу лавтай давна.
Дэлхийн шилдэг боловсролыг мэргэжлээ зөв сонгоод, азтай байвал Монголын их сургуульд сурахаас ч бага зардлаар эзэмшинэ гэдэг асар том боломж. Ийм боломж байгааг ухаарсан дэлхийн орон бүр дахь хүүхдүүд Америкийн сургуулиуд руу хошуурцгааж, Хятад Солонгосууд бүр мянга мянгаараа очиж суралцаж байхад Монголын оюутнууд ч Америкийн шилдэг сургуулиудад олноороо сурвал сайхан.
13 сэтгэгдэлтэй:
Sain baina uu? Statement of purpose herhen bichih talaar zovlooch? 24-nees omno bichsen bh heregtei bolchihood. hehe
tegelgui yaahv. Olnooroo surnaa surna. jil jileer nemegdeel bga bh.AMjilt!
www.khurleegiin.blogspot.com
Сайн уу? Чамайг блогоо бичихээ байчихлаа л гэж бодлоо шүү. Хичээл ихтэй зав муутай байна уу? Хааяа ч гэсэн сонин сайхнаа хуваалцаж байгаарай. Сониноос танай сургуулийн захирал чинь чамаар их бахархаж байна лээ. ТВ-гээр гарсан ч яриад л сонинд ярилцлага өгсөн ч яриад байна лээ шүү. Ганц захирлын чинь ч биш, чи бид бүгдийн бахархал болчихоод байна.
Ta SAT deer ee heden onoo awsan be? Mun uuriinhuu bichsen interview ee ugch tuslaach tanii interview ees olj avah sanaa zunduu baih baih gej bodoj baina tuwug udaj baigaad hultsel uchii mash ih bayarlalaa il gargah bolomjgui bol boldoo_hp@mail.mn luu yawuulj tuslaach ee l gej
critical thinking gedgig shumjlen setgeh gej onoj orchulsan ym shig sanagdla. Amjilt ^.*
bi bas 1 blogtoi yuma zarim neg medeenuudiig chin oorih dere niitelj boloh u
Сайн байна уу? Таны Өдрийн Сонин дээрхи ярилцлагыг саяхан олж уншлаа. Их сайхан хэрэгтэй юм бичсэнд баярласнаа илэрхийлье.
Мөн Хятад хэл дээр хэвлэгддэг Монгол сонинд ярилцлагыг тань орчуулсныг нийтлэх гэсэн ч зураг хэрэгтэй гэнээ Та зургаа явуулж тус болооч?
uyanga-д,
Болно болно.
munkhgal_ugsaatan,
Тантай яаж холбоо барих вэ?
utsaa uldeechix americ dahi?
hey, ih uhaantai yumaa,,,
USA-d surahdaa bichsen essayee tavij boloh yy???
Зөв зөв Америкт сурах шалтгааныг сайхан хэлжээ. Манай МУИС бас энэ чиглэлрүү орохоор бэлтгэл ажил хийгдээд, зарим нэг шинэчлэлүүд ажиглагдаж байсан. Нийтлэл бичихдээ бас эссэ-ний хэв маяг оруулсан харагдаж байна шүү.
شركة تراب لمكافحة الحشرات بالرياض
شركة رش مبيدات بالنعيرية
Post a Comment