
Миний хувьд энд нэгтгэсэн арга барилуудыг ашиглаж нийт зургаан хэл сураад авсан. Америк явахаасаа өмнө Англиар ярьдаг оронд амьдарч байгаагүй ч хэлний олимпиадуудад гадны оронд амьдарч байсан хүүхдүүдээс дээгүүр жагсаж, SAT, TOEFL зэрэг шалгалтууд дээр өндөр оноо авч байлаа. Орос, Франц, Хятад хэл үзэж байхад бас багш нар их хурдан ахиц гаргаж байгаад магтаж "хэлний авьяастай" гэх мэтээр хэлдэг байв. Хэл их түргэн амархан сураад байгаа мэт харагдсаных тэр байх л даа. Үнэн хэрэгтээ ийн ахиц гаргахад минь хэлний авьяас гэхээсээ илүүтэй их хөдөлмөр, зөв арга барил тус болсон гэж би боддог. Зөвлөмжүүдийг маань дагаж TOEFL, IELTS, SAT дээрээ оноогоо ихээхэн ахиулсан, Англиар ном сонин уншдаг болсон олон хүмүүсийн жишээ энэхүү нийтлэл дэхь зөвлөмжүүдийг туршаад үзэх итгэл, урам зориг уншигч танд өгнө гэж найдаж байна.
1. Сонирхлоороо дамжуулж хэл сур
Хэл сурч буй ихэнх хүмүүс хэл сурч буйгаа хийх ёстой ажил, даалгавар, бүр дарамт мэтээр үзэх нь элбэг юм шиг санагдаад байдаг юм. Хэл сурахыг Англи хэлний гэрийн даалгавраа дургүйхэн гялс хийж дуусгах, сургалт дамжаанд хүчлэн байж очиж суухтай адилтгаж ойлгодог бол тийм байхаас ч аргагүй байх л даа.
Үнэндээ бол хэлний сургалтаа хичээл сургалтанд зааж буй материал, даалгавраар хязгаарлалгүй, өөрийн сонирхолтой зүйлсээрээ баяжуулвал хэл сурах нь огтхон ч уйтгартай, дарамттай зүйл байхаа болиод зогсохгүй, харин ч чөлөөт цагаараа дуртайяа хийдэг "хобби" тань болох боломжтой юм. Ингэснээр хэл сурах нь дарамтгүй санагдахаас гадна, өөрт тань сонирхолтой учраас хэл сурахад өөрийн мэдэлгүй л дуртайяа олон цаг зардаг болно.
Миний хувьд янз бүрийн хэл сурсан туршлагаа эргэн харвал бараг тэр чигээрээ л өөрийн сонирхлоороо дамжуулж хэлний мэдлэгээ дээшлүүлсэн байна билээ. 11 настайдаа дөнгөж Англи хэл сурч эхэлж байхад Харри Поттерийн тав дугаар боть номны орчуулга хэвлэгдэн гарахыг хүлээж тэсэлгүй Англи хэл тааруу мөртлөө Англиар нь шууд уншиж байв. Номыг нь хагас дутуу ойлгож байсан ч Харри Поттерийн улаан фен тул 700-аад хуудас номыг дахин дахин шимтэн уншиж байлаа. Тэр үед Англи хэлний хичээл дээр Англиар 700 хуудас текст таван удаа унш гэж өгсөн бол ягшдээ гээл сууна биз дээ. Харри Поттерийн номнуудаа уншиж дуусгаснаас хойш өөрт сонирхолтой Англи номнууд олж уншсаны бүх хуудсыг нэмбэл олон мянга болно байх.
Үүнээс гадна өөрийн сонирхлын дагуу Сансар кабелийн баримтат киноны сувгаар David Attenborough-ын комментаритай баримтат кино хадмал бичигтэй нь хичэлээсээ тарж ирээд өдөр бүр үзэж, Монгол хүүхдүүдэд уншуулна гэж Харри Поттерийн олон зуун хуудаснаас орчуулж байв. Бас анх интернэт кафе дараа нь гэртээ dial up интернэт тавиулсан үеэсээ эхлэн нээтээр
сонирхсон ёсөн шидийн сэдвээрээ юм уншиж, Англи форумууд дээр алдаатай Англи хэлээр баахан юм бичиж, өөрөө ч веб сайтууд хийж сураад нээж байлаа. Ингээд бодохоор зөвхөн Англи хэлний өдрийн нэг цагийн хичээл, даалгавраар дамжуулж Англи хэл үзэж байсан ангийнхаа хүүхдүүдээс Англи хэлэндээ илүү байх нь аргагүй байж ээ. Хэлээ өөрт сонирхолтой байдлаар үзэж байсан болохоор тэрийгээ ажил гэж бодож төвөгшөөлгүйгээр олон зуун цаг хэлний дасгал хийсэн байна. Анх тав дугаар ангид Англи хэлний олимпиадад орж түрүүлж байхад бол бүр олон мянган цагийн Англи хэлний дасгал өөрийн сонирхлоо хөөнгөө хийчихсэн байж. Хожим нь Франц, Хятад хэл анх үзэж байхдаа мөн адил бас сайн ойлгохгүй ч, тухайн хэлээр нь өөрт сонирхолтой ном сэтгүүл олж унших, Франц Хятад вэб сайтуудаар хэсдэг байсан юм.
Ер нь ажиглахад гадаадад амьдралгүйгээр хэл сайн сурсан хүмүүсийн туршлагыг харвал, сурч буй хэлээ хичээл сургалтаас гадуур нэмж өөрийн сонирхлоор сурснууд нь их амжилттай байна. Хэл сурахыг зөвхөн хичээлээр төсөөлөлгүй Англи вэб сайт, ном сэтгүүл унших (reading дасгал), найзуудтайгаа Англиар мэссэж бичилцэх, онлайн форумууд дээр бичих (writing дасгал), Англиар кино үзэх (listening дасгал), дуу дагаж дуулахыг ч (listening, speaking дасгал) хэлний дасгалаа болговол хэл хавигүй амархан сурах боломжтой. Ялангуяа интернэт дээр хайсан бүхэн байдаг болсон одоо цагт Англиар сонирхол татсан ном сонин, вэб сайт, форум олдох нь дамжиггүй.
2. Унших материалаа амархнаас эхлүүлж аажмаар хүндрүүл
Сонирхол татаад уншиж чадаж байвал ямар ч материал унших нь хэлний мэдлэгээ ахиулахад тустай боловч өөрт хэт хүндэдсэн юм унших гэж оролдвол уйдаж нойр хүрэх, шантрах нь элбэг. Миний хувьд хэл дөнгөж сурч эхлэхдээ хялбаршуулсан зохиолууд авч их уншдаг юм.
Эдгээр зохиолуудын үг хэллэгийг хэл сурч буй хүмүүст зориулан хялбаршуулсан байдаг бөгөөд номнуудаа амархнаас хүнд гэж ангилсан байдаг. Аажмаар унших номоо хүндрүүлсээр хялбаршуулаагүй ном унших хэмжээнд хүрч болно. Хялбаршуулаагүй ном уншиж эхэлсэн хойноо бас аль болох сонирхолтой, үг хэллэг хэцүү биш ном унших хэрэгтэй. Анхнаасаа төдий сонирхолтой биш, хэцүү зохиол унших гэж оролдоод ном унших дургүй, ном уншихыг уйтгартай гэж боддог болсон хүмүүс олон. Үнэндээ хүн болгонд үзэх дуртай кино гэж байдаг шиг хүн бүрт л уншвал сонирхох ном байдаг юм. Энэ нийтлэлийн дор жишээ болгон амархнаас хүндээр нь ангилж хэдэн ном жагсаалаа.
3. "Go the extra mile"
Аливаа зүйлд хөдөлмөрлөсний чинээгээр л ахиц гаргадгийг санаж хэл сурч байхдаа ч гэсэн өөрт хэт хүнд санагдахгүй л бол аль болохоор өөрийгөө үргэлж дайчилбал илүү хурдан ахиц гаргана.
Толь бичиг хэрэглэхдээ чадаж байвал Англи-Англи толь бичиг хэрэглэх, юм уншиж байхдаа мэдэхгүй үгсээ словардах, ойлгохгүй байгаа дүрмүүдээ тодруулж судлаад бүрэн ойлгож хэрэглэж чаддаг болтлоо хэсэг дасгал хийх гэх мэтээр боломж бүрийд "extra mile" явахын чинээгээр хэлээ амжилттай, түргэн сурах нь гарцаагүй.
Хэл сурахад тань амжилт хүсье!
Унших номны жишээ жагсаалт (амархнаас эхэлж жагсаав):
Level 1 (Анхан шат)
Хялбаршуулсан ном зохиолууд. (Graded readers) Энд дарж татаж авч болно.
Level 2
The Tale of Desperaux, Kate DiCamillo
The Little Prince, Antoine de Saint Exupery
The Miraculous Journey of Edward Tulane, Kate DiCamillo
Because of Winn-Dixie, Kate DiCamillo
Holes, Louis Sachar
The Magician’s Elephant, Kate DiCamillo
The Giver, Lois Lowry
The Tiger Rising, Kate DiCamillo
Number the Stars, Lois Lowry
Level 3
The Alchemist, Paolo Coelho
Tuesdays with Morrie, Mitch Albom
Charlotte’s Web, E.B.White
The Five People You Meet in Heaven, Mitch Albom
Level 4
Hunger Games, Suzanne Collins
Catching Fire, Suzanne Collins
Mockingjay, Suzanne Collins
Harry Potter 1-7
48 сэтгэгдэлтэй:
thanks a lot, good luck man
Маш их урам авлаа баярлалаа. Улам их зүтгэх болноо. Дахин баярлалаа.
баярлалаа :)
Ene nomnuudiig haanaas olj avah bolomjtoi ve (mongold )
Hulan-д: Би бүгдийг нь нээтээс хайж олоод Киндл дээрээ уншиж байсан. Copyright гээд линкүүдийг нь тавиагүй, гэхдээ хайвал бий.
Анх 2, 3 жилийн өмнө блогийг чинь уншаад англи хэлийг ном унших хэмжээнд эзэмшинэ өөртөө зорилт тавьсан юм. Тэгээд л анхны англи номоо худалдаж авсан. Тэр нь "Sherlock Holmes: The Complete Stories" гээд тоосго шиг том ном :P. Дотроос нь хамгийн анх "Study in Scarlet" гэдэг романыг нь бараг 10 сарын турш уншиж билээ. Анхлан суралцагчийн хувьд үнэхээр хүнд ном байсан шүү. (Мэдэхгүй үг бүрээ дэвтэр дээр тэмдэглэж аваад байсан чинь бараг 50 гаруй хуудас болж байсан).
Дараа нь "Sign of Four" гэдэг романыг 2 сарын дотор дуусгасан. Тэгээд л нэг мэдэхэд BBC дээр гарч байгаа юмыг 70, 80 хувьтай ойлгодог болчихсон байсан :D.
Ер нь одоог болтол англи дээр 40 орчим роман уншиж, аудиобүүк сонссон нь тэр нэг өдөр чиний блогийг уншсаны ач юм шүү! Чамд ёстой их баярлаж явдаг :)
Золбаяр-т: Уншаад ёстой их баярлалаа. :) Тийм хүнд номноос уншиж эхлээд сурсан мундаг байна шүү! Тэр бичлэгэн дээрх номны жагсаалтыг SAT бэлтгэлд зориулж гаргаж байсан болохоор нэлээн хэцүү номнууд байсан. Цаашдын ажилд нь амжилт хүсье!
Бусадтай мэдсэн сурсанаа хуваалцаж тусалж байгаад чинь маш их баярлаад барахгүй нээ. Ер нь хэл сурахдаа хобби маягаар хандаж хийвэл их сонирхолтой бас үр дүнтэй юм байна. (Яагаад өмнө нь ингэж бодоогүй юм бол лол) Аан бас эх хэлний мэдлэг ямар их хэрэгтэй юмбээ. Эх хэлээ л сайн сурсан байх хэрэгтэй юм байна лээ эсвэл шууд автоматаар хүлээж аваад тархиндаа бичих :P
Баярлалаа
Маш их баярлалаа Билгүүнээ. Блогтоо оруулсан шинэ нийтлэл бүрийг чинь уншаад маш их урам авдаг шүү. Би хэдийгээр хэд хэдэн хүнд хөнгөн зохиол, мэргэжлийн ном уншсан боловч унших бүрийд үг, өгүүлбэр болгон монгол бууж, монголоор сэтгэсэн хэвээр байсаар. Гэтэл хүмүүсийн урьж байгаагаар тухайн хэл дээрээ л сэтгэж, шууд хүлээн авч байвал сайн гэх. Яаж энэ тархин дотроо орчуулга хийгээд байгаа мэт байдлыг өөрчлөх вэ энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу. Дахин баярлалаа.
Мөөгий-д: Улам их юм уншиж дасгал хийх тусам орчуулга хийлгүйгээр шууд ойлгодог болно байх гэж бодож байна. Тархиа аливаа зүйлд ашиглахын хэрээр тухайн ажилд тархи нь улам сайн болох нь гарцаагүй байдаг. Амжилт хүсье!
Sainuu Bilguun: zovolgoo ogj tus bolnuu :)
lvy surguuliudad apply hiih tolovlogootoi baigaa tegeed sat subject 2 iin shaardlagand bi math1 bolon 2 ogvol yadag bol gaigvi heleltseh bolovuu ?
vnendee math 1 bolon math 2 ogj subject 2 iin shaardlag biylvvlehgvi bol oor hicheel ogj bolohgvi baigaamaa :(
SAT reasoning 11,12 -d oghod oriotohgvi bizde
SAT subject math 1 bolon 2 iig 10-d ogoh bodoltoi baigaa :)
Bayarlalaa
Hariult hvleej l bnoo. Bilguunee chi AP Test ogsnouu AP test zaaval ogoh albgvi bizde ? lvy ch gsen ?
munh123munh-д,
Math I, II-ыг өгөх дэмий байх. Өөр шатны л болохоос нэг л хичээл учраас. Reasoning 11, 12-р сард өгч болно. Зарим сургуулиудад 1-р сард ч өгч болно. AP өгөх шаардлагагүй, гэхдээ өгөөд сайн дүн авбал мэдээж тустай.
Bayarlalaa bilguunee. Amjilt hvsie ! :)
Tiim shv. Ext
Harvard гэхээр л урагшаа явах ёстойгоо санадаг юм. Миний мөрөөдөл гэхүүдээ. Чи үнэхээр азтай юмаа. Хэлээ сайжруулаад, дараа нь яаж Harvardad очих уу.
sainu ! hergt durlamaar sangdaad neg ym asuuh gesiima kk. hedn nastaidaa 1r kursd orson be xexe :P
bi odoonoos l chini page sonirhoj bna ih taalagdaj bga shv harin ter hylbarshuulsan zohiol yaaj tataj awhu boldoggvi :P jo zaawar ugwul bayrlana shv :)
Чөлөөт зав цагаараа энэ блог оо хөтлөж бидэнтэй туршлага хуваалцаарай баярлалаа. :)
Hi, Bilguunee
Hervee Harvard ruu Apply hiih bol zaaval SAT Subject Test ogson baih shaardlagatai yu?
Chi ogson bol yu yugaar ogson yum?
Их хөдөлмөрч юмаа. Маш их урам зориг авлаа. Бас бусдад туслахын тулд сэтгэл, цаг зав гаргаж байгаад нь баярлалаа. Амжилт
Сайн уу энэ өдрийн мэнд Бусдад туслахын тулд сэтгэл, цаг зав гаргаж байгаад чинь баярлалаа. level 1ийн номыг татаж авах гэсэн болдоггүй ээ яаж татаж авах вэ.
Ariuka AZ bookzz.org ene site-s tataj awch bolno. Penguin level 1 geed haihad zunduu nom garch irch bn
Tanid amjilt sayahnaas l tanii niitleliig unshij ehelj bna uneheer oilgomjtoi todorhoi bichjee
Bayrlalaa heregtei zowolgoo bn ...
Баярлалаа чамд амжилт хүсье
7жил English үзээд сайн сураггүй одоо өөрийнхөө хобби сонирхол болгоод хичээгэд үзий асуух юм их байх бхада
Sain bna uu? Citi deed surguuli dr bolson uulzaltand hotsorch ochood oortoi chn uulzaj chadsnguie ee neg zuiliig asuuh gsiin Bi masterd usad surah sonirxoltoi bgan 2.8 gpa te hun masterd surah bolomj her bdin bol?
Sain uu bilguunee neg ym asuuh huseltei bn. Mongold ih surguuliin 1,2-r kursees l gadaad ruu yvj suraltsah bolomj bdag gh ym 3,4-r kursees esvel magistraar suraltsah bolomj bdag ym uu ?
Hi, synergy gej uguug chi mongol heleer yamar ugeer orchuulah ve?
Чиний блог үнэхээр их таалагдлаа. Бүүр урам зориг орчлоо хичээнээ
ном оо уншихдаа мэдэхгүй үгээ орчуулаад уншаад байна биздээ, эсвэл эхлээд зүгээр л уншаад байх юмууу
Номнуудыг татаж авах гэсэн болохгүй юмөө :P
Одооноос маш их хичээж сайн сурнаа.Зөндөө их урам авлаа.
Билгүүн чамд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! xD Маш их баярлалаа :3
Sain baina uu? SAT subject test uudee intended major doo taaruulj songoh shaardlagatai yuu? Ooriin ugaas chaddag gadaad heleeree subject test ogvol ih surguuliudad oortoo heterhii amarhan bolgoson yum shig sanagdah uu?
SAT reasoning test iin matematikiin hesegtee sain, CR writing hoyroo ahiulah heregtei hund yamar beltgeliin nomiog zovloh ve? Edgeer asuultuudad hariulval uneheer ih tus boloh bolno shuu :D bayarlaa.
Мундаг юмаа амжилт хүсье. баярлалаа
Hytad heliig mun ene argaar sursan uu anh yamar nomnoos ehelej baisan be hanzaa yaj ceejilj togtoodog ve
Энэ номнуудыг яаж татаж авах вэ? Заавал амазоноос татах уу?
Sain bn uu.. chini yriltslagiig chine uzsen. Ireeduid uls toroor ywna gj oilgoson. Cham shig sain bolowsrol ezemsheed chamtai hamt neg bag bolj mongol ornoo hugjuulneee
unshij bsan nomnuuda zarah uu huuchinch gesen hamaa alga
panacea. Good luck :-) :))
сайн байна уу. би мэргэжлээ яг таг сонгоогүй байгаа ч гэсэн Америкт сурна гэсэн бодолтой байгаа. Ер нь эдийн засаг бас олон улсын харилцааг их сонирхдог. Энэ хоёр чиглэлийн аль нэгээр Америкийн ямар ямар сургуульд сурч болох бас хамтад нь сурах боломж байдаг болов уу
thanks, password is required to extract the downloads in englishtips.org, pls help me. :)
I thank you for the information and articles you provided
شركة الرها لمكافحة الحشرات بالجبيل
شركة تنظيف منازل بالخفجى
Hi Thank you for sharing this wonderful article. Do well to visit Latest School News to apply for Jamb Registration Form. You can always check your Jamb Result and Neco Result Checker here.
Do well to check your Admission Status using Jamb Caps. Check Best University that offer Medicine and Surgery
cool, please guidance so that I can create a blog like yours
cara melancarkan haid
aktivitas penyebab keguguran
manfaat dan bahaya buah nanas
tanda tanda kehamilan
cara membaca hasil usg
hamil muda
livesydney.xyz
liveresulthk.biz
livehk.online
livedrawcambodia.club
syair.xyz
syairangka.club
prediksisyair.club
mbahtoto.club
terjitu.info
bukutafsirmimpi.club
Post a Comment